Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Онцлох эвент | "Blindfold" хамтлагийн "DOM le film" арт шоу тоглолтыг үзэх 6 шалтгаан


Амьд хөгжимд дурлагч хэн бүхэн дуулгах гайхалтай мэдээ бидэнд байна!

 Шинэлэг дуугаралт, эрч хүчтэй үзүүлбэрүүд, цор ганц мэдрэмж, өөрсдийн гэсэн содон хэв маягаараа залууст танигдсан "Blindfold" хамтлаг удаан хүлээлгэсэн тоглолтоо хийх гэж байна. Яагаад заавал "Blindfold" хамтлагийн "DOM le film" арт шоу тоглолтыг зорих ёстой вэ гэж үү?

#1 Зөвхөн тоглолт бус бүрэн хэмжээний арт шоу!

Жирийн нэг амьд хөгжмийн тоглолтоос ялгаатай нь "Blindfold" хамтлагийн залуус энэ үдэш амьд хөгжим, медиа визуал арт, контемпорари уран зураг, кино зэрэг өргөн хүрээг хамарсан арт шоуг танд дэлгэх болно. 

#2 Гал асаасан "Blindfold"

"Blindfold" хамтлагийн сонсогчид тэднийг оролцсон тоглолт бүрээ цор ганц болгож чаддагийг сайн мэднэ. Хамтлаг нь дуучин Төгөлдөр-Эрдэнэ, гитарчин Жавхлан, бөмбөрчин Оргил, басс гитарчин Гүн, synthesizer хөгжимчин Манлайбат нарын бүрэлдэхүүнтэй бөгөөд "experimental rock", "post-hardcore", "art-rock" зэрэг урсгалаар уран бүтээлээ туурвиж буй. 

#3 Богино хэмжээний кино хэлбэрээр бүтсэн цомог

Blindfold хамтлаг нь таван дуутай “DOM” нэртэй мини цомог буюу EP цомгоо өнгөрсөн сард цацжээ. Уг цомгоо 25 минутын богино хэмжээний кино хэлбэрээр бүтээсэн нь тоглолтын үеэр анх удаа дэлгэцнээ гарч, нээлтээ хийх болно. 

Киноны найруулагчаар “Хэвтрийн хүн” киноны гол дүр, “Алтан өргөө” олон улсын кино наадмын гранпри шагналт найруулагч Г.Баттулга ажиллан, зураг авалтыг Төв аймгийн Сөгнөгөр, Дундговь аймгийн Бага газрын чулуунд хийсэн нь тун сонирхолтой. Кино бүтээлийг K.inno studio болон Abgaldai films-ийн хамтралаар бүтээснийг онцлууштай. 

#4 Цомогт багтсан доорх “Rockstars of Mongolia Will Never Innovate” дууг өөрсдийгөө "рок од" гэдэгт итгэж, бардсан хүмүүст зориулсан дуу юм шүү. 

#5 Залуусыг байлдан дагуулагчид нэг дор 

"DOM le film" арт шоу тоглолтод Altronum, Galtmah, Starru, The Tourists, The Cloud, Something’s Brewing, Vagabond, Ogunbileg* Not Yet, Jam House зэрэг залуу уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглах болно. Мөн The Cloud хамтлаг сүүлийн удаа өөрсдийн дуунуудыг тоглохыг энэ үдэш мэдрээрэй. 

#6 "This is it"

"Blindfold" хамтлаг нь энэ хавар "This is it" анхны синглээ олны хүртээл болгосон нь YouTube дээр л гэхэд 10 мянга гаруй үзэлттэй байна. Өөр рүүгээ өнгийх мэт, маш онцгой уран бүтээл болохыг яг одоо чихэвчээ зүүн дуугаа тултал нь тохируулаад сонсон мэдрээд үзээрэй.

Хэзээ хаана вэ? 

"DOM le film" арт шоу тоглолт нь арваннэгдүгээр сарын 25-нд "The Corporate Hotel Ulaanbaatar"-т ганцхан удаа тоглогдох бөгөөд нийт 9 цаг 30 минутын турш үргэлжлэх тайзны хөтөлбөр таныг хүлээж байна. 

Тоглолтын үеэр "Blindfold" хамтлаг өөрсдийн мерчендайз бүтээгдэхүүн болон DOM EP цомгоо багтаасан mp3-ийг худалдаалах юм. Тоглолтын тухай бүх мэдээллийг ЭНД дарж аваарай. 


Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шинэ жилийн бэлгэнд гар утас байвал ямар вэ?
2
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
3
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.