UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: "Улаан салхи", Дэлхийн хүүхдийн өдөр, "Чингис хаан" дуурь

Г.Сүрэн
Г.Сүрэн
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: "Улаан салхи", Дэлхийн хүүхдийн өдөр, "Чингис хаан" дуурь

Гадаа хүйтэн ч хүсэл мөрөөдлөөрөө дулаахан өдрүүд үргэлжилсээр... Юу юугүй арванхоёр сар гарч, шинэ жилийн дуулиан эхлэхээс урьтан гадуур зугаалж, урлаг боловсролын сонирхолтой эвентүүдээр аялцгаах уу? 

ҮЗЭСГЭЛЭН

А.Очирболд, Г.Мөнхболор, Э.Энхболд нарын хамтарсан үзэсгэлэн

Хаана: Улаан гэр галерей 

Хэзээ: 11 сарын 10

Уран бүтээлч А.Очирболд, Г.Мөнхболор, Э.Энхболд нарын хамтарсан үзэсгэлэн танд онцгой содон мэдрэмжийг өгөх болно.

"Улаан салхи" үзэсгэлэн

Хаана: А Урлан

Хэзээ: 11 сарын 19 

Залуу уран бүтээлч Г. Мөнхзулын анхны бие даасан үзэсгэлэн. "Би одоо өөрийгөө яг л бяцхан биеэ үнэлэгч шиг, эсвэл аварга том хачиг шиг мэдэрч байна..." хэмээсэн түүний үзэсгэлэнд тухлан саатаарай. 

КИНО

Dreamers' Day #388: Little Joe

Хаана: Тэнгис кино театр

Хэзээ: 11 сарын 18

Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер хамтран Европын эмэгтэй кино найруулагчдын бүтээлийг дэлгэж байгаа билээ. Энэ удаа найруулагч Жессика Хауснерын "Little Joe" бүтээлийг үнэ төлбөргүй хүргэх болно.

ТОГЛОЛТ

НҮБ-н Хүүхдийн сангийн "Дэлхийн хүүхдийн өдөр"-т зориулсан арга хэмжээ

Хаана: Shangri-la Ballroom

Хэзээ: 11 сарын 18

НҮБ-ын Хүүхдийн сангийн "Дэлхийн хүүхдийн өдөр"-т зориулсан гала үдэшлэгээр Монгол Улсын Консеоваторын 100 гаруй хүний бүрэлдэхүүн тоглолтоо дэлгэн, тасалбарын орлогыг зорилтот бүлгийн айл өрх, гэр цэцэрлэгүүдэд нүүрсгүй шийдэл бүхий монгол гэрийн халаалт, дулаалгын цогц бүтээгдэхүүнийг авч өгөхөд зарцуулах болно. 

Б.Шарав "Чингис Хаан" дуурь

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр

Хэзээ: 11 сарын 18

Төрийн шагналт Б.Шаравын "Чингис Хаан" дуурь нь хоёр бүлэг, зургаан үзэгдэлтэй. Дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн ба Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. 

Bellissima grand opera сонгодог тоглолт

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр

Хэзээ: 11 сарын 17

ДБЭТ-ын 60 жилийн ойн баярын хүрээнд Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано САЛВАТОРИ-гийн удирдлаган дор ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран BELLISSIMA гранд опера бие даасан сонгодог тоглолтоо дэлгэх юм. 

ЭВЕНТ

"Өөрийнхөө хөрөг"-ийг хийцгээе

Хаана: Урлагийн сэтгэл засал судлалын үндэсний төв 

Хэзээ: 11 сарын 18

Бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулан өөрийн дотоод ертөнцтэйгөө холбогдох, өөрийн дуу хоолойг сонсох, мэдрэмжээ гадагшлуулах боломжтой дотогш чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаанд оролцож, өөртэйгөө танилцаарай. 

YOIS2023: Тэтгэлгээр сурах уу?

Хаана: Continental Hotel

Хэзээ: 11 сарын 18

Залуучуудад олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хайх, хэрхэн хамрагдах, бэлдэхэд анхаарах зүйлс зэрэг нэгдсэн мэдээллийг нэг дор хүргэх зорилготой 500+ оролцогчдын цугларах бүх насныханд нээлттэй арга хэмжээ.

Data & Analytics Forum 2023

Хаана: 11 сарын 15

Хэзээ: Novotel Ulaanbaatar

Технологийн мэргэжилтнүүдийг цуглуулан дэлхийн шинэ, шилдэг дата технологиуд, салбарын трендийг гадаадын экспертүүдээр дамжуулан хүргэж Дата засаглал, Дата соёлыг түүчээлэгч дотоодын байгууллагуудын бодит туршлагыг хуваалцах гэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.