Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эмэгтэй хүн бүрийн ХӨХ өөрийнхөөрөө гоо үзэсгэлэнтэйг батлах 15 зурвас


Гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт нэгэн хэвийн, тогтсон хэв маягт захирагддаггүй. Эмэгтэй хүн бүрийн биеийн хэмжээ, хөхний хэлбэр гоо үзэсгэлэнтэй болохыг дараах 15 эмэгтэйн бяцхан зурвас танд өгүүлэх болно. Тэд өөрсдийн төсөөллөөр хөхөө зурсан нь үнэхээр сонирхолтой. 

1. 

Минийх жижигхэн. Цоолбортой. Өмнө нь "хавтгай" цээжнээсээ эмзэглэдэг байсан ч хөхөөрөө хайртай хүүгээ хооллон, энгэртээ тэвэрч, түүнийгээ цатгаж чадахаа хараад жижигхэн хөхөө улам их хайрлах болсон.

2. 

Миний хөх бага ангиас эхлээд маш том болсон. Бараг 4-р ангидаа хөхний даруулга зүүж эхэлсэн. Хэтэрхий том болохоор байнга л хөлс гарч, даруулга, цээживчний ором гарчихдаг. Хөвгүүдэд шоолуулж, биеийн тамирын хичээлдээ орохоос ч айдаг байсан. Харин одоо би том болсон. Биеийнхээ хамгийн гоё сайхан, бахархам хэсгээс ингэж удаан айж ичиж явсандаа харамссан. Хэрвээ чамд ч бас ийм мэдрэмж төрдөг бол бусдын үгээр битгий өөрийгөө дүгнээрэй. Харин ч бахархах хэрэгтэй.

3. 

Миний хөхөн дээр олон сорви бий. Арьсны харшлаас болоод. Гэхдээ юу гээч? Хайртай залуу маань үүнийг "онцгой дур булаам" гэсэн.

4. 

Би гурван сартай хүүгээ хөхүүлж байгаа. Миний хөх зөвхөн минийх биш, хүүхдүүдийнх минь шүү дээ. Хайрлахаас өөр аргагүй.

5. 

Би хөхөө сул байлгах дуртай. Савлуулсан ч яадаг юм...

6. 

Бусдын хөхийг хүндлэхгүй юм бол харилцаад ч хэрэггүй.

7. 

Миний хөх хоёр тийшээ салчихдаг. Нэг толгой нь том, нөгөө нь жижигхэн. Хөхөө хүлээн зөвшөөрч, хайрлахад суралцах гэж урт хугацааг туулсан ч эцэст нь үнэн сэтгэлээсээ хайрладаг болсондоо баяртай байна. Чи хэдий эрт хөх, гадаад төрхөө хүлээн зөвшөөрч хайрлаж эхэлнэ, төдий удаан аз жаргалтай байх болно. 

8. 

Миний хөх их хөгжилтэй харагддаг шүү.

9. 

Хэмжиж үзэхэд минийх их жижигхэн байсан. Үргэлж л өргөгч, шахагчтай даруулга зүүж том харагдуулахыг хичээдэг. Гэхдээ мэс заслаар хөхөө янзлуулалгүй, зүгээр л өөртөө тохирсон "халуухан" даруулга олж авахад ямар том өөрчлөлт бий болж буйг анзаарсан. Би хөхөндөө хайртай. 

10. 

Нас яваад хөх маань доошоо унжчихсан. Толгой нь цаашаа ороод алга болсон ч ач зээ нар минь намайг хайрлан тэвэрдэг хэвээрээ. Энэ хөх зураас нь үрчлээс. Үрчлээс, сэвх, сорвио хайрлаж сурсан цагтаа бид үнэхээр өөрийгөө хайрлаж эхэлдэг байх.

11. 

Том болохын хэрээр би хөхөө хайрлаж байгаа.

12. 

Өсвөр насандаа хөхөө ургахыг хүлээж яддаг байлаа. Бусад охидынх ургаад л байхад минийх хавтгай хэвээрээ их удсан. Тэгээд бүр 25 хүрсэн хойноо миний хөх маш "хөөрхөн" ургачихсан байгааг анзаарсан. Охин бүрийн биеийн хөгжил ердөө л "өөр" гэдгийг тэр үед мэддэг байсан бол тэгэж их шаналахгүйсэн.

13.

Цээжин дээр маань янз бүрийн юм гарчихдаг тул би тэр бүр майк, цээживч өмсдөггүй. Гэхдээ одоо байгаагаараа байх нь ямар эрх чөлөөтэй, аз жаргалтай болохыг ойлгосон шүү.

14. 

Би хөхөн дээрээ олон мэнгэтэй. Үүнийгээ "цэнхэр цэгүүд" гэдэг.

15. 

Би 23-тай. Нэг хөх маань нөгөөгөөсөө арай жижигхэн. Гэхдээ яагаад заавал адилхан байх ёстой билээ?

  Эх сурвалж: Boredpanda

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
MLBB-ийн дэлхийн аваргыг ESN | eSports Network шууд дамжуулан хүргэнэ
2
6 цагийн өмнө
Ховд аймгийн бүх сумдыг 2024 онд бүрэн камержуулахаар боллоо
3
7 цагийн өмнө
Аз жаргалтай, эрүүл үерхлийн "3-6-9" сарын дүрэм
санал болгох
1
2023.12.01
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.