UBLife Logo
Newsfeed

“MONGOL MADE” хүнс үйлдвэрлэнэ

Ub.life
Ub.life
“MONGOL MADE” хүнс үйлдвэрлэнэ

2023 оны 12 сард 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлнэ. 

Ариутгал, ахуйн хэрэглээ, арьс арчилгааны 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “MONGOL MADE” нэгдэл үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж хүнсний салбарт орж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Дотоодын савангийн хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадал бүхий савангийн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж,  гар аргаар саван үйлдвэрлэгчдийг түүхий эд, тоног төхөөрөмжөөр ханган үйлдвэрлэгч болох боломж олгон савангийн кластер үүсгэн ажиллаж буй “MONGOL MADE” нэгдэл  сэтгэл шингэсэн сайн хүнсийг “MONGOL MADE GOURMET” нэрийн дор үйлдвэрлэнэ. 

Ирэх сард 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх ба монгол уламжлалаар бүтээсэн сүү сүүн бүтээгдэхүүн,  элсэн чихрийн орц найрлагагүй жимс жимсгэнээр хийсэн бүтээгдэхүүн, зэрлэг органик амттан гэсэн үндсэн 3 чиглэлд бүтээгдэхүүнүүдээ гаргана.  

Булган аймгийн Сайхан сумын айраг, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хоормог, Өвөрхангай аймгийн Хужирт сумын шимийн архи, Хөвсгөл аймгийн Хатгал сумын тараг, Завхан аймгийн Түдэвтэй сумын аарц гэсэн ТАВАН ХОШУУ нэртэй монгол уламжлалаар бүтээсэн сүүн бүтээгдэхүүний багцыг малчны хотноос эрүүл ахуйн чанар стандартад нийцүүлэн харилцагчдынхаа ширээн дээр авчрах нь. 

Элсэн чихрийн хэт их хэрэглээнээс зайлсхийх харилцагчдынхаа эрэлтэд нийцүүлэн монгол зөгийн балтай зэрлэг жимсний чанамалуудыг мөн зах зээлд гаргах юм байна. 

Монголыг зорин ирэх жуулчдын хэрэгцээнд зориулан 2 төрлийн зэрлэг органик амттаныг монгол уламжлалаар бүтээж байна. 

Бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодлын үйлдвэрлэлийг ХонгКонгийн Мин Фай групп хариуцан ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.