UBLife Logo
Newsfeed

"Mongolian Grand Prix" балетын анхдугаар уралдаан зохион байгуулагдаж байна

"Mongolian Grand Prix" балетын анхдугаар уралдаан зохион байгуулагдаж байна

УДБЭТеатр  “Mongolian grand Prix” балетын  анхдугаар уралдааныг 2022 оны 11-р сард анх удаагаа амжилттай  зохион байгуулсан.

"Mongolian Grand Prix” уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж, Тус хоёрдугаар уралдаанаа 2023 оны арваннэгдүгээр сарын 22-24 хооронд зохион байгуулах гэж байна.

УДБЭТ-аас санаачлан 2 дахь жилдээ  зохион байгуулж буй MBGP-FBC буюу Mongolian grand Prix” балетын тэмцээн нь балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо нутагшуулах, Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгох, үеэс үед гайхагдах Монгол авьяасыг олж нээх, олон улсын балетын салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхэд оршиж байгаа билээ.

"Mongolian Grand Prix" Хоёдугаар уралдаанд балетаар хичээллэж буй Монгол улсын 6-8, 9-11, 12-14, 15-19 насны сурагч, оюутнууд, 16-25 мэргэжлийн бүжигчид оролцох боломжтой юм. Тус хоёрдугаар уралдааны бүртгэл 2023 оны 10-р сарын 15-ны өдрөөс эхлэсэн бөгөөд 11-р сарын 20-ны өдөр хаагдсан байна.

"Mongolian Grand Prix" уралдааныг Монголын болон гадаадын балетын урлагийн томоохон төлөөлөл болсон багш нар шүүж явуулах юм.

Уралдааны шагналтнуудаас бүрдсэн “Mongolian grand Prix Gala” тоглолт 2023 оны 11-р сарын 25-ны өдрийн 17.00 цагт тоглох гэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.