Дэлхийн улс төрийн ертөнцөд сүүлийн өдрүүдэд гарсан хамгийн том шуугианы нэг нь Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлт Хавьер Милей ялсан явдал байлаа. Битүү морь гэж тооцогдож байсан Милей гэнэт 56 хувийн санал аваад сонгуульд түрүүлж орхисон юм. Ингээд энэхүү улс төрч юугаараа алдартай болон яагаад аргентинчуудын зарим нь ихэд баярлаж, зарим нь эх орноо орхин зугтах гээд байгаа талаар танилцуулья.
Баримт 1. Коммунистуудыг үзэн яддаг
Сонгуулийн өмнөх сурталчилгаандаа Хавьер Милей Хятад, Бразил гэсэн гадаад худалдааны үндсэн хоёр түншээсээ салж, АНУ, Израилтай холбоо тогтооно гэж нэг бус удаа мэдэгдэж байлаа.

Баримт 2. БРИКС-т элсэхгүй
Аргентины шинэ Ерөнхийлөгч БРИКС-т элсэх өргөдлөө буцаан авч, Өмнөд Америкийн зах зээлээс (Mercosur) гарна гэж амалсан.
Баримт 3. Аргентин песогоо америк доллараар солино
Америк долларыг албан ёсны валют болгоно гэдгээ зарласан. АНУ-тай дотносохоос гадна 140 хувь хүрсэн инфляцийг эцэс болгох зорилготой.

Баримт 4. Төв банкаа шатаахыг уриалсан
Эдийн засгийн хямрал, инфляцаас салахын тулд төдийгүй эрх баригч дарга нарын төлөө илүү мөнгөн тэмдэгт хэвлэж, ард түмнээс 90 тэрбум ам.долллар хулгайлсных нь төлөө Төв банкаа шатаахыг уриалжээ.
Баримт 5. Дэлхийн дулааралд итгэдэггүй
Түүний хэлснээр цаг агаарын дулаарлыг хүмүүс санаанаасаа зохиожээ. Эрт дээр үед дэлхий угаасаа хэсэг дулаардаг байсан гэж хэлдэг.

Баримт 6. Үр хөндөлтийг хориглож, эрхтэн худалдаалахыг зөвшөөрнө
Милей хүн өөрийн эрхтнээр хүссэнээ хийж болно гэж үздэг. Тийм болохоор эрхтнээ яагаад зарж болохгүй гэж гэдэг нь түүний гол үзэл. Гэхдээ жирэмслэлтийг зогсоохын эсрэг байдаг.
Баримт 7. ТВ-шоугаар алдаршсан
Милей сүүлийн 5 жилд эдийн засагчийн хувиар олон шоу, нэвтрүүлэгт оролцсон. Нэг хэсэг түүнийг “Телевизийн улстөрч”, “Тиктокийн эдийн засагч” гэж нэрлэдэг байв. Мөн олон нийтийн сүлжээгээр улс төрчидтэй хэрэлдэн маргалдсаар нэрд гарчээ.

Баримт 8. Өдөөн хатгах мэргэжилтэн
Олон нийтийн сүлжээнд хүмүүс түүнийг Элвис Пресли, Икс хүн хоёрын гибрид гэж үздэг. Түүний туслах Лилия Лемуаны бодож олсон дүр төрх. Милей арга хэмжээнд Элвисийн адил Cadillac de Ville машинтай ирдэг болсон. Мөн цахилгаан хөрөө бариад ирдэг нь улс орны асуудлыг үндсээр нь тасална гэсэн утгатай гэнэ.
Баримт 9. Таван нохойтой
Тэр дөрвөн британи мастифтай. Тэд нь жирийн нэг ноход биш, 2017 онд үхсэн Конан нэртэй нохойных нь клон хуулбарууд. Хоёрдугаарт, тэр нохдоо алдартай эдийн засагчдын нэрээр Мюррей, Милтон, Роберт, Лукас (Мюррей Ротбард, Милтон Фридман, Роберт Лукас) нарын нэрээр нэрлэжээ. Шинэ Ерөнхийлөгч одоо хүртэл Конан нохойныхоо сүнстэй ярилцдаг гэнэ.

Баримт 10. Ватиканаас салахыг хүсдэг
Ромын Хамба лам Франциск аргентин хүн. Магадгүй нутаг нэгтэй болохоор Милей лам багшийг үзэн яддаг байх. Тэрээр Хамба ламтныг дэлхийн хамгийн муу муухай бүхний төлөөлөл гэж нэрлэн, Ватиканаас бүх харилцаагаа таслахыг уриалж байлаа.
Баримт 11. Гэрбүлийн амьдралгүй
53 настай Милей эхнэр, хүүхэдгүй. Багад нь өөрийг нь хатуу чанга зоддог байсан тул эцэг, эхээсээ харилцаагаа таслаад удаж байгаа. Түүний ганц дотнын хүн нь эгч Карина нь. Карина түүний сонгуулийн штабыг удирддаг.

Бонус мэдээлэл
Багадаа мэргэжлийн Chacarita Juniors багийн хаалгач байсан.
Мөн Everest хамтлагийн гоцлол дуучин байв.
Галт зэвсэг чөлөөтэй худалдаалахыг дэмждэг.
ОХУ-ын гадаад бодлогыг дэмждэггүй.
Төрийн яам, албан хаагчдын тоог цөөлнө гэж мэдэгдсэн. Эмэгтэйчүүдийн яам буюу Ministry of Women, Genders and Diversity-г татан буулгана гэсэн. Учир нь “Хэрэв хууль ёсоор тэгш эрх байхгүй бол хуулиа солих хэрэгтэй. Яам байгуулах хэрэггүй” гэж мэдэгдсэн юм.
35 жилийн дотор Аргентиныг Агуу гүрэн болгох амлалттай. Эрх чөлөөт дэлхийн бүх оронтой хамтран ажиллаж, гэгээн ирээдүйг цогцлоон байгуулна гэж ярьж байсан.