UBLife Logo
Newsfeed

"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?

Г.Сүрэн
Г.Сүрэн
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?

Монгол уран бүтээлчдийн "Тамгагүй төр" жүжиг Их Британийн Лондон хотын Их театрт "The Mongol Khan" нэртэйгээр энэ сарын 17-нд нээлтээ хийн, арванхоёрдугаар сарын 3 хүртэл тоглогдож буй. Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн 1998 онд зохиолыг нь бичин, Б.Баатарын найруулсан уг жүжиг нээлтээ хийсэн даруй олон улсын сайтууд шүүмж нийтлэлүүдийг ар араас нь бэлтгэсээр буйг танд тоймлон хүргэж байна.

#1 The Standard 

Үнэлгээ: 5/1 оноо

"Бүдүүн баараг эрх баригч гэр бүлийн тухай сэтгэл зүйн драма илүү өргөн хүрээний нийгэмд ямар ч утгагүй... Гэхдээ хувцас өмсгөл нь жир бусын"

"Жүжигчдийг нэг бүрээр дурдсангүй. Учир нь тэд бүгд ижил хэмжээнд сэтгэл хөдөлгөм байлаа"

"Жүжгийн хөгжим нь ширүүн, тулаан нь дэгжин хээнцэр, дуу хоолой нь боловсронгуй"

#2 Telegraph

Үнэлгээ: 5/2 оноо

"Монголын түүхээс сэдэвлэсэн энэхүү жүжгийн гол дүр Чингис хаан биш гэдгийг та юун түрүүнд мэдэх хэрэгтэй. Орос ба Хятадын нөлөөллөөс гарахаас хичээж буй жижиг улсын зөөлөн хүчний бодлогын оролдлого гэж болохуйц энэхүү жүжгийн үйл явдал 2000 жилийн өмнөх цаг үед өрнөнө. Монгол ба Их Британи хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан дэлгэж буй 70 хүний хүчирхэг бүрэлдэхүүнтэй жүжиг гэхэд дэндүү уйтгартай юм" 

"Уран үгтэй жүжгийн харилцан яриаг түүхч Жон Мэн англи хэлнээ хөрвүүлсэн нь хэт их зүйрлэлээр "боож" орхижээ" 

"Жүжгийн дэд хэсэгт агуу эмгэнэл мэдрэгдэх ёстой байсан ч дүрийн хөгжүүлэлт муугаас эмгэнэн гашуудаад байх хэрэг алга"

"Харин жүжиглэлтийн хэв маяг гайхалтай утга уянгын байлаа. Г.Эрдэнэбилэг хүчирхэг хааны дүр бүтээсэн ч үзэгчид аль хэдийн түүний талаар илүү их мэдэх тул үнэхээр ухаалаг хаан гэж хэлэх хэцүү. С.Болд-Эрдэнэ егөөтэй дайсан, У.Уранчимэг гашуудалт хатан аж. Мөн Ш.Доржсүрэн ирээдүйн дарангуйлагч агаад түүний хөгжлийн бэрхшээлийг сул дорой байдал, хор хөнөөлтэй адилтгасан нь эв хавгүйхэн сэтгэгдэл төрүүлнэ" 

#3 Timeout

Үнэлгээ: 5/3 оноо

"Жүжгийн дүрүүдийн олон төрлийн хувцаслалт ер бусын. Жүжгийн гэрэлтүүлэг хором мөч бүр өөрчлөгдөж байгаа нь гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ. Жүжгийн аль ч хэсгийн ар талд гогцоотой бүжигчид бүжиж, тайзны гол хэсгийн үйл явдлыг хурцлан, сүрдэм сүртэй дүр зургийг бий болгож байлаа" 

"Лондонд ердийн үед үзэх боломжтой жүжгүүдээс онц ялгаатай учир та алдаж болохгүй"

#4 The Guardian

Үнэлгээ: 5/4 оноо

"Өв залгамжлалын тухай ер бусын энэхүү туульд 2000-аад жилийн өмнөх буюу Чингис Хаан Төв Азийг эзэгнэхээс өмнөх цаг үеийг харуулна. Хүндхэн зохиолтой боловч хоёр бүжигчин үнэг жүжгийг нээж, улмаар дуучид, бүжигчид, уран нугараач бүхий 70 хүний бүрэлдэхүүнтэй жүжгийн баг таны нүд бүлтийлгэх болно."

"Өөрөө өөрийгөө тарчлаасан хааны хажууд эмэгтэйчүүдийн дүр илүү хүчирхэг" 

"Амьсгахаа ч мартан үзмээр бүжигчдийн нэгдмэл байдал гайхалтай. Тэд жүжгийн гол одод байлаа. Исгэрээ, хөөмий зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийг орчин үеийн хүнд басс элементүүдтэй хослуулан нь үлэмж биетнүүд тайзыг доргиох мэт" 

"Зарим талаараа Гладиаторийг монголжуулсан жүжиг мэт санагдах ч ийм гайхалтай байхад хэнд хамаатай гэж?" 

#5 Theupcoming.co.uk 

Үнэлгээ: 5/4 оноо

"Жүжгийн бүх зүйл том, чанга, өнгөлөг, бас драматик"

"Энэхүү жүжиг уялдаа авцалдаагүй байдлаасаа болоод амжилтад хүрч чадахгүй байж мэднэ"

"Жүжгийн зохиолыг монгол ба англи хадмал байдлаар гүйцэтгэсэн нь жүжгийн уран сайхны шийдлийг хадгалж, соёлын уг шинжийг алдагдуулаагүй нь магтууштай"

#6  Artsdesk.com 

Үнэлгээ: 5/5 оноо

"Та энэ жүжгийн тасалбарт төлсөн нэг цент бүрээ тайзан дахь нэг минут бүрээс мэдрэх болно. Хүү маань жүжгийг үзээд "Үүний төлөө л мөнгө төлөх хэрэгтэй" гэсэн шүү" 

"Жүжгийн хамгийн онцлох элемент бол хөгжим. М.Бирваа, Б.Одбаяр нарын найруулсан хөгжим эхэндээ чимээ багатай зөөлөн санагдах ч бага багаар эрчээ авч, цохивор, чавхдасаар түрэн, морь давхих, тулаан эхлэх, хүйтэн агаар тоос шороо бужигнахыг ч хөгжмөөр сонсгох нь гайхалтай"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
13
0
12
0
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.