Жил бүрийн аравдугаар сарын 15-нд дэлхий даяар Олон улсын хөдөөгийн эмэгтэйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ өдрийг 2008 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ. Хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилготой өдөр юм. Үнэхээр хөдөөгийн амьдрал хүнд хэцүү. Ингээд бид “Хөдөөгийн” алдарт долоон одыг танилцуулж байна.
Тейлор Свифт

Америкийн мөрөөдлийн амьд биелэл, хүчирхэг, бие даасан эмэгтэйчүүдийн төлөөлөл Тейлор 2019 оны Зул сарын баяраар гаргасан “Christmas Tree Farm” дуундаа хөдөө өнгөрүүлсэн бага насаа дурссан байдаг. Түүний аав ээж нь Пенсильванид гацуур тарьдаг байжээ. Тус дууны клипт дуучны багын дүрс орсон байдаг. Үнэнийг хэлэхэд Тейлорыг яг хөдөөгийн бүсгүй гэж нэрлэхэд хэцүү ч ямар ч гэсэн тосгонд амьдарч байсан хүн.
Долли Партон

АНУ-ын хамгийн алдартай кантри дуучин, Грэмми шагналыг маш олон удаа авч байсан Партон 1946 онд Теннесси мужийн Литтл-Пижин голын эрэг дээрх урцанд төрсөн гэнэ. 12 хүүхэдтэй айлын 4 дэх нь гэж байгаа. Аав нь тамхины тариалангийн фермд ажилладаг байв. Доллиг эх барьж авсан эмчид аав нь шуудай гурил өгч байжээ.
Кэрри Андервуд

Кантри дуучин, хөгжмийн зохиолч Кэрри 2005 онд “Inside Your Heaven” дуугаараа алдаршсан. Тэрээр 1983 онд Маскоги хотод төрсөн ч хөдөө аавынхаа ферм дээр өсжээ. Аав нь цаасны үйлдвэрт ажиллаж, ээж нь сургуульд багшилж байв. 2004 оны American Idol шоунаас түүний замнал эхтэй. 2010 онд Кэрри нөхрийнхөө хамт Теннессид ферм худалдан авч, 2019 онд хүүхдүүдтэйгээ тэндээ амьдардаг болсон. Тэд улаан лооль тарьж, хонь үржүүлдэг.
Ева Лонгория

Түүний бага нас Техас мужийн Корпус-Кристи хотын ойролцоох ферм дээр өнгөрчээ. Хөдөө амьдарснаар байгаль дэлхийг үнэлж, амьтанд хайртай болсон гэж тэр дурссан байдаг. Хоол хүнс хаанаас ирдгийг бүр багаасаа л мэдэрч өссөн байна. “Би гахай, буга гаргаж чадна. Би шувуу, загас барьж чадна” гэж тэр хэлсэн.
Шарлиз Терон

Өмнөд Африкийн тосгонд бага насаа өнгөрөөжээ. Аав нь архичин байсан бөгөөд ээжийг нь байнга зодно. Шарлиз Тероныг 15 настай байхад аав нь дахин агсан тавихад ээж нь буудан, алж орхижээ. Аргагүй хамгаалалт гэж үзсэн ч Тероны сэтгэлд маш том шарх үлдсэн. Шарлиз Терон багаасаа мал маллаж өссөн гэнэ.
Летиция Каста

Францын алдартай модель, жүжигчин Летиция Каста Понт-Одем коммунд төрсөн. Хэдий хөдөө, тосгон ч баян айлд төрсөн тул бага насны дурсамж нь тун эерэг. Голын усанд сэлж, зодоон хийж, нүцгэн хөлөөрөө үхрийн баасан дээр гишгэх дуртай байжээ. 15 настайдаа Корсикт Гоо бүсгүйн тэмцээнд түрүүлээд хотод очсон байна.
Моника Беллуччи

Дэлхийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэг Моника Италийн Сельчи-Лама тсогонд төржээ. Тээврийн компанийн эзэн аавтай, уран зураач ээжтэй тэрээр айлын ганц хүүхэд тул хайранд умбаж өссөн. Гэхдээ тосгонд хамгийн хэцүү байсан зүйл нь нэг ч найзгүй өайсан гэнэ. Тиймээс сургуулиа тараад дандаа ганцаараа явюдаг байжээ.