Хайртай хүний үнэр сэтгэл тайвшруулдаг болохыг та анзаарч байсан уу? Шууд биш ч цамц хүрэмд нь шингэсэн үнэрийг үнэрлэх нь стресс намжаан, сэтгэл гутралаас сэргийлэн, шөнө бат бөх амрахад ч тусалдаг гэнэ шүү. Канадын Бритиш Колумбын их сургуулийн судлаачид үнэр ба стрессийн харилцан хамаарлыг судлахаар 96 хосыг туршилтад хамруулжээ. Эрчүүдийг нэг цамцаа 24 цаг өмсөн үнэрээ шингээн, үнэртэй ус, хурц үнэртэй хоол хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Ингээд хайртай хүнийх нь үнэрийг нь шингээсэн цамц болон бусад эрчүүдийн цамцыг эмэгтэйчүүдэд үнэртүүлэхэд шууд л хайртай хүнийхээ үнэрийг таньж байжээ.
Үүгээр зогсохгүй хайртай хүнийхээ үнэрийг үнэртэхэд эмэгтэйчүүдийн сэтгэл тайтгаран тайвширч, стрессийн гормон болох кортизолын түвшин буурч байв. Харин танихгүй эрчүүдийн үнэр эмэгтэйчүүдэд айдас төрүүлдэг нь тогтоогджээ. Эрчүүдэд ч ижил үр дүн илэрсэн байна.

Судалгаанаас үндэслэн өдөрт дор хаяж гурван удаа хайртай хүнээ үнэртэж, үнэрийг нь хайрлан мэдрэх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд тустайг онцолжээ.
Хүн бүрийн үнэр дахин давтагдашгүй бөгөөд үнэр дурсамж агуулж, хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг байна. Өөр үгээр бол хүн үнэрээр дамжуулан хүнийг хайрладаг бөгөөд хүн хэзээ ч үнэрт нь дургүй хүнээ хайрлаж чаддаггүй аж.
Эх сурвалж: Time.com