Жүжигчин, дуучин Женнифер Лопес Elle сэтгүүлийн шинэ дугаарын нүүрэнд мориллоо.
Энэ дугаар Холливудын эмэгтэйчүүдэд зориулсан тусгай дугаар байсан бөгөөд 54 настай ЖеЛо “Эмэгтэй хүн нас ахих тусмаа улам тачаангуй болдог. Ухаантай боловсролтой ахмад эмэгтэй хүн маш сайхан. Би 90 нас хүртлээ ажил хийж чадна” гэж ярьсан байна.