UBLife Logo
Спорт

Луис Суарез "Гремио"-гийн төлөөх сүүлчийн тоглолтодоо хожлын гоол орууллаа

Ub.life
Ub.life
Луис Суарез "Гремио"-гийн төлөөх сүүлчийн тоглолтодоо хожлын гоол орууллаа

Домогт довтлогч Луис Суарез "Гремио" клубийн төлөөх сүүлчийн тоглолтодоо гоолдож багийнхаа хөгжөөн дэмжигчидтэй үдэлтийн ёслол хийлээ. Энэ нь түүний карьерийн 555 дахь гоол юм. 

Ням гарагийн шөнө "Васко да Гама"-г 1:0-ээр хожсон тоглолтод Суарез хожлын гоолыг оруулсан. Шүүгч тоглолт дууссаныг зарлахад цэнгэлдэхэд цугласан хүмүүс нэгэн зэрэг алга ташин, Луис Суарезийг хүндэтгэлтэйгээр үдсэн юм.  

Уг ёслолд Суарезийн хөвгүүд болох Бенжамин, Лаути, охин Делфина нараас гадна эхнэр София нь ч оролцжээ. Бразилийн клуб өөрсдийн цахим хуудаснаа "Бидний түүхийн нэгэн бүлгийг та сайхнаар бичсэн. Таныг хаана ч байсан бид алдар гавьяаг тань үүрд мөнх дурссаар байх болно!' хэмээн тэмдэглэжээ.

Суарез энэ мөчөөс чөлөөт агент болсон бөгөөд 36 настай түүнийг Америкийн "Интер Майами" багт нэгдэх магадлалтай хэмээн таамаглаж байна. Тус клубт "Барселона"-гийн хуучин андууд нь болох Лионел Месси, Серхио Бускетс, Жорди Альба нар түүнийг урин дуудаж байгаа юм.

Суарез "Гремио"-гийн төлөө 52 тоглолтод оролцохдоо 27 гоол оруулсан бөгөөд тус клубт өөрийн гэх асар том орон зайг үлдээсэн юм.

"Гремио"-гийн дасгалжуулагч Гаучо түүнийг үдэж, хэлсэн үгэндээ 'Гремио" түүнийг дурсах болов уу? гэж олон хүн сонирхож байгаа. Гарцаагүй. Суарезийг ямар ч эргэлзээгүйгээр хүн болгон хайрладаг. Би дэлхийн дөрөв дэх мэргэн буучтай ажилласан мөч бүрийдээ аз жаргалтай байснаа нуухгүй. Түүний байрлалд асар том хоосон орон зай үлдэнэ. Суарез шиг авьяастай, чадвартай тоглогчийг олох амархан биш. Өндөр зэрэглэлийн өөр тоглогчийг оллоо ч гэсэн манай клуб санхүүгийн хувьд авчрах боломжгүй. Түүнийг "Гремио"-гоос явахад довтолгоонд маань асар том хоосон орон зай үлдэнэ. Энэ цаг мөч бол бидний хувьд гунигт хором" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.