“Дубайд болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хуралдааны үеэр ОХУ-ын “Росатом” Монголд жижиг хэмжээний цөмийн цахилгаан станц барихаар Монголын “Mon-Atom” компанитай санамж бичиг байгууллаа” гэж ТАСС агентлаг мэдээллээ. Баримт бичигт “Росатом”-ын талаас "Русатом энержи прожектс" компанийн захирал Андрей Рождествин гарын үсэг зуржээ.
Мөн энэ хуралдааны үеэр "Росатом”-тай хамтран ажиллах саналаа Монголын “Dayan Deerkh Energy” компани хүргүүлсэн байна.