UBLife Logo
Newsfeed

MLBB-ийн дэлхийн аваргыг ESN | eSports Network шууд дамжуулан хүргэнэ

Ub.life
Ub.life
MLBB-ийн дэлхийн аваргыг ESN | eSports Network шууд дамжуулан хүргэнэ

Арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс Филиппин улсын Манила хотод MOBILE LEGENDS:BANG BANG(MLBB)-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах юм. Тус тэмцээнийг ESN | eSports Network албан ёсны эрхтэй шууд дамжуулан хүргэхээр болсон байна.  ESN | eSports Network өмнө нь ДАШТ-ий нэмэлт эрхийн төлөөх M5 Wild Card тэмцээнийг шууд дамжуулан хүргэснээс гадна, манай улсаас зорин оролцсон Team Lilgun багийн Улаанбаатараас Куала Лумпур хүрэх бүх зардлыг хариуцсан гэдгийг сануулах нь зүйтэй байх. Тэдний хувьд National Championship буюу Үндэсний Аварга шалгаруулах тэмцээнийг найман төрлөөр зохион байгуулдаг бөгөөд түүний нэг төрөл болох MLBB нь зорилгоо биелүүлж анх удаагаа Монгол баг ДАШТ-д орохоор болж байна. 

Тодруулбал MLBB-ийн Team Lilgun баг ESN National Championship-д түрүүлсний араас ДАШТ-ий нэмэлт эрхийн төлөө энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд Малайз улсын Селенгор хотод M5 Wild Card тэмцээнд оролцон хэсэгтээ Хятад, Аргентин, Оросын багуудтай учраа таарч нэг ч хожигдолгүй дараагийн шат руу шалгарсан юм. Улмаар нэмэлт эрхийн төлөөх сүүлийн хариуцлагатай, чухал тоглолтод Лаос улсын “Niightmare” багийг 3-0 харьцаатай буулгаж авч анх удаагаа Mobile Legends-ийн дэлхийн аваргад оролцохоор болж байгаа билээ. 

Сүүлийн үед манай улсад И-спорт асар хурдацтай өсөж, дэвшиж байна. Саяхан л Pubg Mobile-ийн ДАШТ-д Монгол баг оролцоод зогсохгүй байр эзэлж түүний араас CS GO-ийн баг тамирчид Major тэмцээнд анх удаагаа орж байсан бол энэ удаа MLBB-ийн баг тамирчид дэлхийн тэмцээнд хүч үзэхээр болж байна. 

Мэдээж MLBB Монгол гэлтгүй дэлхийн хамгийн их үзэлттэй спорт учир Mobile Legends сонирхогч, Team Lilgun багийн фанатууд та бүхэн Монгол багаа уухайлан дэмжиж, MLBB-ийн дэлхийн аваргын төлөөх тэмцээнд анх удаа Монгол улсын төлөөллийг харахыг хүсвэл ESN – eSports Network-ийн Youtube  хуудас болон Premier Sports Network 5 дээр сувгаа тааруулан үзэх боломжтой болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.