Элсэн дунд гялтганан харагддаг шаргал сохир номин устаж үгүй болсон хэмээн тооцогдож байсан ч 87 жилийн дараа Өмнөд Африкт дахин үзэгджээ.
Устаж үгүй болох амьтдыг хамгаалах нийгэмлэгийн зүгээс хоёр жил гаруй хугацаанд эрчимтэй судалгаа шинжилгээ хийсний үр дүнд элсэн манхан дундаас Де Винтоны шаргал сохор номин гэгддэг тус өхөөрдөм амьтныг дахин олж харсан байна.
1936 оноос хойш дахин хүний нүдэнд өртөөгүй байсан тус амьтан бяцхан хулгана эсвэл усан гахай шиг хэмжээтэй гэнэ. Элсэн манхан дунд амьдардаг шаргал өнгөтэй тус амьтныг олж харахад хэцүү байдаг гэнэ. Мөн өөрсдийн ухсан нүхнээсээ гарахгүй байх нь элбэг. Мөн тэд маш гайхалтай сонсох чадвартай байдаг аж.
2021 оны 6 сард судалгааны баг 18 километр элсэн манханд судалгаа хийсэн бөгөөд Жессе хэмээх үнэрч нохойг сурган хайлт хийсэн байна. Өнөөдрийг хүртэл идэвхтэй эрж хайсны эцэст ийнхүү устсан хэмээн үзэж байсан амьтныг дахин олж харж чадлаа.
Тэрээр устаж үгүй болсон хэмээн тооцогдсон хамгийн ихээр хайгдаж буй амьтдын 11-рт жагсаж байсан билээ.