UBLife Logo
Newsfeed

Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг

Хүн хэр хурдан дурладаг талаар та гайхан бодож байсан уу? Хүн бүрийн дурлах хугацаа ялгаатай боловч судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дурлахад зарцуулдаг дундаж хугацааг дараах багцаалан гаргажээ. 

"YouGov" судалгааны байгууллага болзооны eHarmony сайттай хамтран анхны болзооноос эхлээд нэгэндээ "Хайртай" гэж хэлэх хүртэл залуус хэр их хугацаа зарцуулж буйг тооцоолжээ. Ингэхэд эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт нөгөө хүндээ хайртайгаа мэдэрч, нэгэндээ хайр сэтгэлээ илчилдэг болох нь тогтоогджээ. Үүнээс гадна "Elite Singles" гэх болзооны сайт 2017 онд хэрэглэгчдээсээ судалгаа авахад эмэгтэйчүүдийн 61 хувь нь, эрчүүдийн 72 хувь нь анхны харцаар дурладаг гэдэгт итгэдгээ илэрхийлжээ.

2020-2021 онд буюу коронавирусийн цар тахлын үеэр "Bumble" болзооны аппликейшнд явуулсан судалгаанд  оролцогчдын 67 хувь нь "Амьдралдаа хэзээ ч хараагүй хүндээ дурлах боломжтой" гэж хариулжээ. Тэгэхээр магадгүй хурдан дурлах нь хэр хурдан зурвас бичихтэй холбоотой ч байж мэдэх юм шүү  

Эх сурвалж: Newscientist.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.