Хятад улсын Юүхан Их сургуулийн Чү Жинхао тэргүүтэй судлаач эрдэмтэд бидний сайн мэдэх Харри Поттерийн цувралд гардаг үл үзэгдэгч нөмрөгийг амжилттай бүтээжээ. Энэхүү сонирхолтой инноваци бүхий нөмрөг нь ямар ч биетийг үл үзэгдүүлэн ар талын дүрслэлд яг л хамелеон адил хувирах чадвартай гэнэ.

Хэдий нөмрөг нь нүдэнд бага зэрэг үзэгдэх боловч урьд өмнө нь ийм өндөр түвшинд нуух чадвартай нимгэн материалыг хүн төрөлхтөн гарган авсан удаагүй.
"South China Morning Post"-ийн мэдээлснээр "Үл үзэгдэгч нөмрөг нь өмссөн хүнийг хүний нүдэнд бага зэрэг харагдуулах боловч хүн гэдгийг нь дроноор илрүүлэх боломжгүй" гэжээ.