Болд.Ба
Өчигдөр /2024.01.07/ Өвөрмонголын Шилийнгол аймгийн Авга хошуунд “Хятад, Монгол хоёр улсын Шилдгийн Шилдэг 64 хүчит бөхийн барилдаан” боллоо.
Барилдаанд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Намсрай түрүүлэн, Баруун Үзэмчин хошууны уугуул, Даян аварга Цагаанзаан үзүүрлэв.
Зүүн Үзэмчин хошууны Цэцэнбилиг, Хөлөнбуйр хотын Сэнгээгарав нар дээр дөрөвд (Өвөрмонголд шөвгөрсөн бөхчүүдээ Дээд 4, 8, 16 гэдэг. Үндэсний бөхийн Их, дунд, бага шөвөгтэй дүйцнэ) шалгаран үлдсэн ажээ.
Тус барилдаанд Монгол Улсаас Гарьд Цэдэнсодномын Бямба-Отгон зэрэг улс, аймгийн цолтой арван бөх зодоглосноос дээр наймд Улсын Харцага Ц.Мөнхбаяр, Улсын Харцага Х.Гантулга нар Сэнгээгарав, Цэцэнбилигт өвдөг шороодож, Улсын Гарьд Ц.Бямба-Отгон, Аймгийн арслан Д.Алтанцоож нар тус тус Цагаанзаан, Сэнгээгаравд унасан байна.