UBLife Logo
-

Цасаар хийж болох 16 хөгжилтэй зүйл

Цасаар хийж болох 16 хөгжилтэй зүйл

1. Зузаан цас руу үсэрч орох. 

2. Зөвхөн цасан хүн биш, өөр сонирхолтой зүйлс ч хийж болно. 

3. Цасанд хучигдсан машин дээр зураг зурах.

4. Цасан дээр хэвтээд сахиусан тэнгэр "болох". 

5. Цасны графитт. 

6. "Yeti" буюу цасны хүн шиг хувцаслаад алхах.

7. Өвлийн турш таны цонх, хаалгыг чимэх содон зүйл урлах.

8. Хэрвээ та "Pingu" хүүхэлдэйн киног үзсэн бол амьдардаг газраа хэрхэн барьдгийг нь мэдэх байх. Түүн шиг жижиг урц хийж болно.

9. Та цасыг өнгөнд оруулж, сонирхолтой зүйл хийх боломжтой.

10. Цасаар байлдах. Гэхдээ маш их цас урьдчилан бэлдсэн байх ёстой шүү!

11. Цасаар зайрмаг хийх.

Жор: 1 аяга сүү, 1 өндөг, ванилийн амт оруулагч, саахар, цэвэр цас.

Бүгдийг нь хольж, сайтар хутгаж байгаад хангалттай цас нэмэхэд л та цасан зайрмагтай болно.

12. Чаргаа аваад цасан дээгүүр гулгаарай!

13. Зузаан хөнжил, халуун шоколадаа ойртуулаад шинэ жилийн тухай кино үзэх.

14. Ууланд цаснаар гарах шиг сайхан зүйл үгүй. Халуун цай, зуушаа бэлдээд найз нөхөд, гэр бүлээрээ ууланд гараарай.

15. Бусдыг айлгахуйц сонирхолтой гэрлэн цасан хүн хийгээрэй. Та ямар нэгэн зайгаар ажилладаг гэрэл аваад цасан хүнийхээ нүдэн хэсэгт байрлуулахад хангалттай.

16. Амттан хийх.

Та амтат ирисийг сайтар буцалгаж, модон иш аваад гарч цасан дээр чихрээ бэлдээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
gerel\47.129.245.34
Их сонирхолтой байлаа