UBLife Logo
Спорт

Э.Бэхбаяр Загребын нээлттэй тэмцээнд түрүүллээ

Э.Бэхбаяр Загребын нээлттэй тэмцээнд түрүүллээ

Хорватын нийслэл Загреб хотод энэ жилийн анхны чансааны оноо өгөх тэмцээн болох “Загреб Опен” эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн зургаан жинд аваргууд тодорлоо. 

Эрэгтэй 61 кг-ын жинд манай Гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр түрүүллээ.

Тэрээр Пуэрто Рико улсын тамирчин Жозеф Силваг 11:4, Азербайжаны Алиаббас Рзазадег цэвэр ялж, финалд шалгарсан.

Алтан медалийн төлөө Украйны Андрей Джелептэй барилдаж, 9-2 давамгайлан, түрүүллээ.

2021 оноос хойш тэмцээнд оролцоогүй байсан Э.Бэхбаяр ийнхүү сүүлийн 3 жилд оролцсон эхний тэмцээндээ шууд тэргүүлж байгаа нь энэ юм.

57 кг

1. Аман (Энэтхэг)

2. Ванхао Зу (Хятад)

3. Гиорги Вангелов (Болгар)

3. Мухаммет Каравус (Турк)

61 кг

1. Э.Бэхбаяр (Монгол)

2. Андрей Джелеп (Украин)

3. Алиаббас Рзазаде (Азербайжан)

3. Нураддин Новрузов (Азербайжан)

65 кг

1. Вазген Теванян (Армени)

2. Рахман Амузадхалили (Иран)

3. Аббас Эбрагимзаде (Иран)

3. Жозеф Маккена (АНУ)

70 кг

1. Акакий Кемертелидзе (Гүрж)

2. Георгий Елбакидзе (Гүрж)

3. Дуглас Запф (АНУ)

74 кг

1. Жейсон Нольф (АНУ)

2. Хоссейн Абузари (Иран)

3. Жабраил Гажиев (Азербайжан)

3. Мурад Курамагомедов (Унгар)

86 кг

1. Магомед Рамазанов (Болгар)

2. Азамат Даулетбеков (Казахстан)

3. Евсем Швелидзе (Гүрж)

3. Чендлер Марстеллер (АНУ)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна