UBLife Logo
Newsfeed

10 мянган төгрөгт багтах Цагаан сарын КҮҮЛ 8 бэлгийн санаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
10 мянган төгрөгт багтах Цагаан сарын КҮҮЛ 8 бэлгийн санаа

Цагаан сарын баяр хаяанд ирж, бүгдээрээ л зочид гийчдээ ямар бэлгээр баярлуулахаа бодон санаа чилээж явна. Хүн хүнд таалагдах, авсан нэгэндээ хэрэгцээтэй, өгч буй айлдаа ч хүндрэлгүй 10 мянган төгрөгт багтах ямар гоё бэлэг байж болох вэ? 

#1 Дархлаа дэмжих "хөөрхөн" зүйл

Гадаа хүйтэн, ханиад томуу их байгаа энэ үед дархлаа дэмжих бүтээгдэхүүн, ууттай витамин, жижиг савтай амин дэм, найруулан уудаг аньс чацаргана гэх мэт хөөрхөн зүйлс бэлэглэж дотны хүмүүсийнхээ дархлааг дэмжээрэй. 

#2 Амьтны хүрээлэн, галерей, музей, кино театрын тасалбар 

"Улаанбаатар" амьтны хүрээлэнгийн тасалбар 8000 төгрөг байдаг бөгөөд хүүхдүүдэд өгөхөд баярлах нь гарцаагүй. Эсвэл амралтын өдрөөр гэр бүлээрээ чанартай, дурсамжтай цагийг өнгөрөөхөд уриалан гэр бүлүүдэд хүнийх нь тоогоор кино үзэх, музей, галерейгаар аялах тасалбар өгвөл гоё доо? 

Цагаан сарын бэлэг яагаад заавал уйтгартай байх ёстой гэж?  

#3 Хөөрхөн, инээдтэй аяга 

Аяга бол хэнд ч таалагдах гоё бэлэг, бас хүн бүрт хэрэгцээтэй учраас өдөр тутам ашиглачихна. Төрөл бүрийн сонирхолтой хэлбэр хэмжээтэй, хөгжилтэй аяга бэлэглэж хамаатнуудаа нэг сайн инээлгэн, баярлуулаад аваарай. 

#4 Юнителийн 9900 төгрөгийн дижитал карт 

Цагаан сараар нэгж, дата бэлгэнд авах хамгийн гоё, хамгийн хэрэгцээтэй байдаг даа. Энэ жилийн Юнителийн Цагаан сарын дижитал карт 9900 төгрөгийн үнэтэй бөгөөд дансаа цэнэглэх бүрд гэр бүлдээ бэлэглэх боломжтой 5GB дата болон хос мөнгөн аяганы урамшуулалд оролцох 1 эрх бэлэглэх юм шүү.

9’900₮-өөр дансаа цэнэглээд сар шинийн урамшууллаа авахыг хүсвэл ЭНД  дарж заавартай танилцаарай. 


#5 Хамгийн сонгодог бэлэг: Шоколад + 5000 төгрөг

"Баталгаатай" зорин ирэх зочдын нас, хүйсэнд тааруулж бэлгээ бэлдэх амар. Харин тааварлаагүй зочид ирэхэд бид ямар бэлэг өгөхөө мэдэхгүй балмагддаг нь нууц биш ээ. Тэгвэл амтат шоколад, дээрээс нь 5000 мянган төгрөг байвал ямар ч зочны гарыг тэнийлгэх хөөрхөн бэлэг байх болно. 

#6 "Бие жижиг ч бэлчээр томтой" ном 

Номын дэлгүүрүүдээр зочилбол 10 мянган төгрөгөөр давгүй номууд авч болохыг та анзаарах болно. Хүүхдүүдэд сонирхолтой үлгэрийн ном, буддаг зурагт ном тохирох бол томчуудад үнэ цэн нь үл алдагдах шилмэл бүтээлүүдээс бэлэглээрэй.

#7 Хэрэгцээтэй хөөрхөн бэлэг 

Оймсыг хуучинсаг бэлэг гэж хэн хэлэв? Тод өнгөтэй, сонирхолтой зурагтай, дээрээс нь дулаахан оймс бэлгэнд авбал та өөрөө ч баярлана даа? 

#8 За тэгээд бүр болохгүй бол "Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө" шүү дээ

Бэлэг бэлдэх завгүй, цаг нь тулчихсан, эсвэл хүмүүст хэрэгцээтэй зүйлийг нь өгмөөр санагдаж байвал бэлэн мөнгө хамгийн аюулгүй, аятайхан бэлгийн сонголт байхыг санаарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
4
4
0
0
0
0
9

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.