UBLife Logo
Newsfeed

Зөвхөн архаг ФЭН ОХИД/ХӨВГҮҮДИЙН л ойлгох 25 мэдрэмж

О.Анхзаяа
О.Анхзаяа
Зөвхөн архаг ФЭН ОХИД/ХӨВГҮҮДИЙН л ойлгох 25 мэдрэмж

Өсвөр наснаасаа хойш л fangirl амьдралаар амьдарсан учир эдгээр мэдрэмж ижил төстэй сонирхол бүхий охид, хөвгүүдэд ихээр төрдгийг би сайн мэднэ. Тийм ч учраас та бүхэнд энэхүү хөгжилтэй нийтлэлийг хүргэж байна. Яг л ийм байдаг даа? Та санал нийлж байна уу?


1. Зарим хүмүүс өөрийн чинь шүтдэг зүйлийн талаар мэддэг юм шиг худлаа ярих үед таны гаргадаг царай нэг иймэрхүү:Аан за, тэгсэн үү?

2. Бусдад өөрийн хайрладаг кино, дуу хөгжим, зохиол, хамтлагийн гишүүд, жүжигчдийн тухай тайлбарлахдаа:Хүмүүс чамайг заримдаа галзуу гэж бодоход хүрдэг.

3. Таны хажууд "YOU" цувралын Жо Голдберг анхан шат шиг л харагддаг.

4. Шүтэн биширдэг зүйлээ бусдаас харамлах мэдрэмж хамгийн хэцүү. Адилхан сонирхолтой хүмүүстэй байх гоё ч заримдаа 'ганцхан минийх шүү дээ' гэж дотроо өмөлзөх үе гарна.

5. Өдөр хоног тоолон шинэ анги, шинэ дуу, шинэ ном гарахыг хүлээх хамгийн хэцүү. Учир нь бид бүгд л хүлээлт дунд амьдардаг хүмүүс шүү дээ.

6. Чи төсөөлөл дотроо бол хэдийнэ "биас"-тайгаа үерхээд, хэд хэд салаад, драма болоод буцаж нийлээд, тэгээд гэрлэчихсэн.

7. Кинон дээр эсвэл номон дээр хайртай дүр чинь үхэж, салж, хэцүү байдалд ороход:

8. Нойр гэдэг зүйлийг хааяа мартаж орхидог. Хэдхэн минут болно гээд шөнөжин догдлоод, интернэт ухчихсан байх үе ч аймшигтай шүү.

9. Бусад хүмүүсийг бодвол хамаагүй адал явдалтай, ид шидээр дүүрэн сэтгэл хөдлөм ертөнцөд амьдардаг хүмүүс.

10. Зүгээр л хэлсэн ганц үг, хийсэн ганц үйлдэл нь таны зүрхийг дэлбэлчих гээд байх үед:

11. Хэн нэгэн чамайг спойлдох үед төрдөг тэр уур хилэнг мөн юутай ч харьцуулахгүй.

12. Дэлгүүрийн тавиур дээрээс хайртай зүйлээ олж харан, хүсэн хүлээсэн нээлтийн өдөр ирж чамайг давхар давхар баярлуулах үед. Шинэ дуу, шинэ кино, шинэ ном!

13. Чи яаж ч дампуурлаа гэсэн сонирхдог зүйлдээ мөнгө олох л болно. 

14. Нээлтийн тасалбар, эхний хэвлэлийг олж авахын төлөө гадаа хоносон ч чадна гэдгээ та мэддэг л биз дээ? Тийм ээ, үнэхээр чадна!

15. TikTok дээрх янзалсан бичлэгүүдийг хэдэн цагаар ч зогсолтгүй үзэж чадна. 

16. Уйлна гэдэг бол амьдралын өдөр тутмын энгийн нэг үйлдэл.

17. Санаа нийлдэг, сонирхол нэгт найзуудтай болох мэдрэмжийг үгээр хэлшгүй.

18. Тийм найзгүй байлаа ч гэсэн гандан буурахгүй.

19. Бие биетэйгээ уулзаж байгаагүй ч интернэтээр хэнээс ч илүү дотно байдаг найзуудаа бүгдийг нь хайрладаг. Бас уулзах өдрөө хүлээн суудаг.

20. Цагийг “Fanfiction” уншиж өнгөрүүлэх дуртай л биз дээ?

21. Хайртай хамтлаг дуучдын тухай зүрх дэлссэн мэдээг сонсоход төрдөг тэр бүх мэдрэмжийг дотроо хорьж барих хэцүү.

22. Кино дуусаад, найзууд чинь чамайг авч гарахдаа...

23. Хэн нэгэн хайртай зүйлийг чинь муулж эсвэл доромжилбол уураа барьж дийлэхгүйд хүрдэг.Үзүүлээд өгье л дөө!

24. Тоглолтыг нь амьдаар үзэж, хажууд нь очвол юу болохыг үнэндээ хэлж мэдэхгүй юм.(Хамгийн чанга дуу чимээний хэмжүүр)

25. Гэхдээ фэн охид/хөвгүүд бол өөрсдийн итгэл үнэмшил, сонирхолдоо хамгаас үнэнч агаад ер бусын сайхан ертөнцтэй хүмүүс гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэн нэгнийг тэгтлээ хайрлах ямар сайхан гээч!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.