Японы жүдо, самбо бөхийн нэрт мэргэжилтэн Виктор Тадаши Итакүсү Дорнод аймгийн Дашбалбар сумын сургуульд жүдо бөхийн өмсгөл, хэрэглэл, материал бэлэглэлээ.
Виктор Тадаши Итакүсү нь тус сургуулийн зочин багшаар ажилладаг. Монгол улсын спортын мастер цолтой. Монголын жүдо, самбо бөхийн хөгжилд хувь нэмэр оруулсан эрхэм билээ.