UBLife Logo
Кино

34 нас хүрсэн Марго Роббигийн амьдралын дүрэм

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
34 нас хүрсэн Марго Роббигийн амьдралын дүрэм

Марго Робби орчин үеийн кино урлагийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн авьяастай, хамгийн амжилттай жүжигчний нэг. 17 настай австрали охин “Хөршүүд” цувралд анхны дүрээ аваад Logie Awards шагналд нэд дэвшиж байлаа. Гэхдээ жинхэнэ нэр алдар түүнд Холливудад очсоных нь дараа ирсэн юм. Ди Каприотой цуг тоглосон “Уолл-стритийн чоно” кино түүний анхны том төсөл байв. Дараа нь Фокус, Suicide Squad, Холливудад нэг удаа, эцэст нь Барби кино түүнийх болсон. Ингээд 34 нас хүрсэн Маргогийн тухай сонирхолтой баримтуудтай танилцъя. 

Марго – айлын 4 хүүхдийн гурав дахь нь. Ах, эгч, эрэгтэй дүүтэй.

Аав нь отгон хүүгээ төрсний дараа гэр бүлээ орхисон тул Марго ээжийнхээ талын өвөө, эмээ дээр өссөн. Түүний ээж Сари Кесслер дөрвөн хүүхдээ тэжээх гэж маш их ажилладаг байжээ. 

Өвөө, эмээ нь хөдөө амьдардаг байсан тул Марго багаасаа үнээ сааж, түлээ хагалж сурсан байна.

10 настайдаа ресторанд хутга, сэрээ өнгөлөх ажил хийсэн нь анхны ажил нь байлаа. 16 настайдаа гурван ажил зэрэг хийж, 17 настайдаа жүжигчний сургалтын төлбөрөө төлж байв. Цаашдаа төлбөрөө төлж байхын тулд сэндвич хийдэг газарт ажилласан юм.  

“Хөршүүд” цувралд тоглохоор сэндвичийн ажлаа орхиход хагас жилийн дараа түүнийг дахин дуудсан. Гэхдээ сэндвич бэлтгэгчээр биш рестораныхаа зар сурталчилгаанд тоглуулахаар урьсан юм. Тэр ажиллаж байснаасаа 20 дахин их мөнгө авчээ.

Холливудад очоод Марго “Чарлигийн сахиусан тэнгэр”-үүдийн нэг болохоор шалгалт өгсөн ч Рэйчел Тейлорд ялагдсан байна.

“Уолл-стритийн чоно” кинонд тэр шүтээн Ди Каприотойгоо хамт тоглосон. Маш их догдолж байжээ. Ялангуяа Каприог алгадах хэсэг дээр айж байсан гэдэг. Харин үнсэлцэх хэсгийн зураг авалт дээр архи уугаад иржээ. 

“Уолл-стритийн чоно” киноны нээлт дээр өвөө, эмээгээ уриагүй. Учир нь кинонд задгай, нүцгэн хэсэг их байсан тул ичжээ. Ингээд ээжтэйгээ цуг улаан хивсэн дээр гарсан гэдэг. 

Жокерийн солиотой хайрт бүсгүйн дүрд тоглох гэж Марго багадаа суралцаж байсан гимнастик, акробатик, циркийн секцийн хичээлээ эргэн давтсан байна. Тэр 8 настайдаа акробатаар диплом авч байсан юм. 

Марго сонирхогчдын хоккей тоглож байсан тул “Тоня бүгдийн эсрэг” кинонд уран гулгагчийн дүр бүтээхдээ дор нь чадна гэж бодож байсан ч хоккей, уран гулгалт огт өөр тул дахин тэшүүрээр гулгаж сурсан байна. 

2014 онд Марго найруулагч, жүжигчин Том Акерлитэй танилцаж, 2016 онд хуримаа хийсэн. Тэд LuckyChap Entertainment хэмээх продюсерийн компанитай. 

Түүний хобби шивээс шивэх. Шивээсний машинаа аян замд ч байнга авч явдаг. Suicide Squad киноны зураг авалт дээр жүжигчин, найруулагч нартаа өөрийн гараар шивээс хийж өгч байжээ. Мөн серфинг, хоккей тоглох дуртай. 

2020 онд Холливудын хамгийн ажилсаг жүжигчний чансааны тавд бичигдсэн. Сүүлийн 5 жилд 15 бүрэн хэмжээний кино, 2 баримтат кинонд тогложээ. 

Марго улаан хивсэн дээр Prada, Gucci, Alexander McQueen, Stella McCartney, Yves Saint Laurent брендтэй алхадаг. Мөн Chanel-ийн элч төлөөлөгч. 

Марго, Том Акерли хоёр Европын нэгэн улсад, модон дээрх байшинд олны хөлөөс ангид амьдардаг. Энэ байшин хаана байдгийг тэднээс өөр хэн ч мэдэхгүй. 

Их Британийн “Дурлалын арал” реалити шоунд маш дуртай. 

Хар цайгүйгээр амьдралаа төсөөлдөггүй. Өдөрт доод тал нь 10 аяга цай уудаг. 

Хоолны дэглэмд дургүй, шар айраг уух дуртай. 

Марго Роббигийн эшлэлүүд

Би маш нээлттэй хүн. Ярилцлаганд орохдоо ам хамхилгүй ярьдаг гэж байгаа.

Багадаа би гэртээ байнга тоглолт хийж, гэр бүлийнхнээ бүгдийг нь үзүүлж, алга ташуулдаг байсан.

Намайг 14 настайд минь та нар харсан болоосой. Шүдэндээ аппараттай, харааны шилтэй, болхи балетчин охин байлаа. 

Манайх баян байгаагүй ч усан сантай байлаа. Би өдөржин сэлээд, уснаас гаралгүй хоолоо иддэг байсан.

Ээжийн гэрийнхэн эрдэнэ шиш, аавынхан манго, чихрийн нишингэ тарьдаг байсан тул би хөдөө аж ахуйн талаар кино урлагаас илүү ихийг мэднэ. 

“Марго Робби гэнэт гарч ирсэн од” гэж бичих юм. Үгүй шүү, маш олон жилийн хөдөлмөр бий.

Онгоцоор аялах дуртай. Хэн ч утасдаж, саад болохгүй, амар амгалан.

Арван хүний нэг нь чиний ар нуруунд хутга шааг. Би үлдсэн естэй нь найзлахын тулд энэ цохилтыг нь хүлээн авна. Эв найрамдалгүй амьдрал бол амьдрал биш.

Шар хэвлэлд бичсэнд итгэх юм бол би баруун зүүнгүй зугаалдаг бололтой. Тийм юм байхгүй. Би жүжигчин залуустай болзохгүй гэсэн дүрэмтэй.

Би туранхай байхыг биш эрүүл байхыг хичээдэг.

Би Титаник кино биш Титаник усан онгоцонд хайртай. Яавал живэхгүй байсан бол гээд янз янзаар зурж үздэг байсан.

Би хэзээ ч бүдүүлэг амьтан байгаагүй. 

Алдарт гарснаасаа хойш хамгийн их сонссон үг бол “Марго, битгий өөрчлөгдөөрэй”

Муу баатрын дүрд тоглох нь эерөг баатрын дүрээс хамаагүй хөгжилтэй.

Зураг авалт дээр “Өөрийнхөөрөө бай” гэж хэлүүлэх дургүй. Өөрийгөө жинхэнээр нь харуулах гэж би жүжигчин болоогүй.

Instagram дахь нэр хүндээ ашиглаад баяжсан хүмүүс байдаг. Үнэндээ тэдний ард юу ч байхгүй.

Би улам хичээн ажилласаар байх болно. Тэгж байж хөгжинө. 

Би тансаглаад байдаггүй. Mazda машин зээлж явдаг.

Хүмүүс өөртөө итгэлтэй, аз жаргалтай байхдаа хамгийн үзэсгэлэнтэй, сайхан болдог.

Би кино, телевизийн камерийн өмнө, ард аль болох олон эмэгтэй хүн байгаасай гэж хүсдэг.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.