UBLife Logo
Newsfeed

Валентины баярыг "сүржин" тэмдэглэдэггүй хүмүүсийн туршиж, хийж үзэх 7 зүйл

О.Анхзаяа
О.Анхзаяа
Валентины баярыг "сүржин" тэмдэглэдэггүй хүмүүсийн туршиж, хийж үзэх 7 зүйл

Таны хувьд хайртай хүнтэйгээ хамт энэхүү баярыг тэр болгон тэмдэглэж, ач холбогдол өгч үзээгүй бол хийж, туршиж үзэх хэд хэдэн зүйлийг санал болгож байна. 

1. Оройн хоолоо арай өөрөөр турших

Энгийн л нэг хоол хийж идэх биш арай онцгой зоог бэлдэж, лааны гэрэлд хамтдаа хооллоод үзвэл ямар вэ? Илүү романтик, өмнө хийж байгаагүй хоол ч юм уу онцгой үед л хийж иддэг хоолоо хийж, гэртээ байгаа хэдий ч арай онцгой хувцаслаад хооллоцгоовол үнэхээр романтик байх болно.

2. Хосын зураг авхуулах

Зүгээр ч нэг зураг биш мэргэжлийн зураг авхуулаарай. Илүү мэдрэмжтэй, урлагийн өнгө аястай, дараа нь харахад ч үзэсгэлэнтэй тийм зураг авалтад орж, гайхалтай дурсамжийг бүтээгээрэй.

3. Өөр ямар нэг газар хамтдаа цагийг өнгөрүүлэх

За энэ болбоос, магадгүй хотоос жаахан хол гарч хамтдаа амрах байж болно. Эсвэл хотын хамгийн гоё зочид буудлуудын нэгд хамтдаа сайхан хоол идээд, кино үзээд амраад өнгөрөөж болно. Орчноо жаахан ч гэсэн солиод үзвэл танд үнэхээр таалагдах нь мэдээж.

4. Ирээдүйгээ ярилцах хамгийн сайхан боломжийг бий болго

Энэ өдөр бие биенээсээ асуухыг хүсдэг магадгүй 20, 20 асуултыг бэлдэж ирж болох юм. Тэгээд хоорондоо сэтгэлээ нээн ярилцаж, дотоод мэдрэмжээ уудлан гаргаж ирж, нууц хааж, ярьж чадахгүй байсан бүхнийхээ тухай дотроо онгойтол ярилцан, ойлголцож, илүү дотно холбогдсон мэдрэмж аваарай. Мэдээж хэрэг асуулт бэлдэхдээ мэдрэмжтэй байхгүй бол маргаан болж мэдэх тул энэ тал дээр аль аль нь хүлээцтэй, нээлттэй хандах ёстой юм шүү. 

5. Кино юм уу тоглолт үзэх

Зүгээр л нэг оройг өнгөрүүлэхийн оронд хамтдаа кино үзэж, эсвэл тоглолт үзэн цагийг өнгөрүүлээрэй. Хайрын дуунууд, аялгуунууд сонсож, хамтдаа хөтлөлцөөд сууж байх ч бас сайхан шүү. 

6. Хамтдаа гараар ямар нэг зүйл урлах

Янз бүрийн материал, хэрэглэгдэхүүн бэлдээд өөрсдийн төсөөлөлд орж ирсэн юуг ч хамаагүй хийж, нэг нэгэндээ бэлэглээрэй.

7. Bar Hopping хийх

Нэг газраа л сууцгаах биш янз бүрийн шинэ содон, өмнө нь орж байгаагүй газруудаараа орж, тэндээсээ нэг нэг л уух юм захиалж, дараагийн байршил руу хөдлөөрэй. Энэ мэтээр хэдэн газраар явж, ямар хөгжилтэй дурсамж бүтээх бол? Хамтдаа олж мэдээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.