UBLife Logo
Newsfeed

Эхнэр/нөхөртэйгөө илүү гүнзгий яриа өрнүүлэхэд туслах 13 чухал асуулт

О.Анхзаяа
О.Анхзаяа
Эхнэр/нөхөртэйгөө илүү гүнзгий яриа өрнүүлэхэд туслах 13 чухал асуулт

Та бүхэн эхнэр эсвэл нөхөртэйгөө гүнзгий чухал сэдвүүдийн талаар яриа өрнүүлэхийг хүсэж байвал дараах асуултууд та хоёрын томоохон ярианы эхлэл болж өгнө гэдэгт итгэлтэй байна.


1. Гадуур явж байхдаа эсвэл уулзаагүй байх үедээ намгийн хамгийн ихээр санаж байсан үе чинь хэзээ байсан бэ?

2. Миний хийдэг хамгийн тэнэг мөртлөө чамд таалагддаг үйлдэл юу вэ?

3. Гэрлэснээс хойш бидний хамтдаа хийсэн, даван гарсан хамгийн том үйл явдал, амжилт юу байсан бэ?

4. Өмнө нь гэрлэлтийг юу гэж боддог байсан бэ? Харин гэрлэснээс хойш юу гэж тодорхойлох нь зөв санагддаг болсон бэ?

5. Би гэр бүлийнхнээсээ хэр өөр бас ямар тадаараа төстэй вэ?

6. Хамтдаа туршиж, хийхийг хүсдэг зүйл чинь юу вэ?

7. Таван жилийн дараах амьдралдаа бид юуг хийж бүтээсэн байхыг чи хамгийн ихээр хүсэж байна?

8. Санааг чинь хамгийн ихээр зовоодог, айлгадаг зүйл чинь юу вэ?

9. Хүүхдүүд маань миний бас чиний ямар ямар занг авч өсөөсэй гэж хамгийн их хүсдэг вэ?

10. Хийхийг хүсдэг ч огт цаг зав гаргаж амжихгүй байгаа, бас түүндээ харамсаж байгаа зүйл чинь юу вэ?

11. Гэр бүлээрээ хийж бүтээх, даван гарах дараагийн том сорилт, зорилго юу вэ?

12. Гэр бүлээрээ цаг гаргаж, ямар нэг зүйл хийдэг болно гэвэл юу хийхийг хүсэж байна?

13. Ажил дээр чинь, эсвэл өөр ямар ч зүйл дээр хамаагүй намайг ойлгож аваасай гэж хамгийн ихээр хүсэж байгаа зүйл чинь юу вэ? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.