UBLife Logo
Спорт

“Фантомас” Коллинагийн төрсөн өдөр

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
“Фантомас” Коллинагийн төрсөн өдөр

Өнөөдөр Италийн хөлбөмбөгийн алдарт шүүгч Пьерлуиджи Коллинагийн төрсөн өдөр тохиож байна. Хөлбөмбөгийн түүхэнд түүн шиг алдартай шүүгч байсангүй. Коллина талбай дээр байгаа од тоглогчдоос илүү олны анхаарлыг татаж, гэрэл зурагчид түүний зургийг авахаар хөөцөлддөг байлаа.

Коллина 1960 оны хоёрдугаар сарын 13-нд Италийн Болонья хотод төрсөн.

Хөгжөөн дэмжигч, фэнүүдээс айлгүйгээр олон нийтийн сүлжээгээ ил байлгадаг цорын ганц хөлбөмбөгийн шүүгч бол тэр. Учир нь тэр авлига, хээл хахуульд авдаггүй, үнэнч шудрага хүн билээ. Дасгалжуулагч, тоглогчдоос гадна хөлбөмбөгийн хэнээтнүүдэд ингэж хүндлэгдэнэ гэдэг гайхамшиг.

Тэрбээр Фантомас, Крюгер, Франкенштейн зэрэг олон хочтой.

24 настайдаа Коллина гэнэт халзарсан гэнэ. Зарим хэвлэл хүнд өвчин туссан гэж бичсэн бол нэг хэсэг нь бүтэлгүй хайрын улмаас стрэсстээд хамаг үс нь уначихсан гэж тайлбарладаг. Харин тэр өөрөө юу ч яриагүй.

Дэлхийн шилдэг шүүгчийн шагналыг 6 удаа хүртсэн. 2005 онд тэтгэвэртээ гарсан. Тэрээр Атланта-1996 олимпын финал, 1998 оны ДАШТ, 1999 оны Аваргуудын лигийн финал, 2000 оны Европын АШТ, 2002 оны ДАШТ (финалын тоглолтыг мөн шүүсэн), 2004 оны Евро тэмцээнийг шүүсэн.

Коллина Болонья хотын их сургуулийн эдийн засгийн сургуулийг онц дүнтэй төгссөн, санхүүгийн зөвлөх мэргэжилтэй.

Түүнээс өмнө хөлбөмбөгийн шүүгч зар сурталчилгаанд тоглож байсан удаагүй. Харин Коллина “Опель” компанитай 800 мянган еврогийн гэрээ байгуулж, телевизийн рекламанд гарч, Жорж Майклын клипэнд дүрээ мөнхөлсөн хүн. Коллинагийн “Тоглоомны дүрэм” намтар ном жинхэнэ бестселлер болсон билээ.

“Хамгийн үлгэр жишээ хөлбөмбөгч хэн бэ” гэсэн асуултад тэр Дэвид Бекхэм гэж хариулсан. 

Коллина кофе огт уудаггүй. “Италид кофе уудаггүй хүн надаас өөр байхгүй байх” гэж тэр ярьж байлаа.

2012 онд түүнийг Хөлбөмбөгийн статистик, түүхийн олон улсын холбооноос сүүлийн 25 жилийн дэлхийн шилдэг шүүгчээр тодруулжээ.

Эхнэр, хоёр хүүхэдтэй. 

Итали, англи, испани, франц хэлийг бүрэн эзэмшсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.