UBLife Logo
Newsfeed

Хүмүүсийн хожимдож ухаардаг амьдралын чухал 9 ҮНЭН

Ub.life
Ub.life
Хүмүүсийн хожимдож ухаардаг амьдралын чухал 9 ҮНЭН

Та яг одоо өмнөх ажилдаа түүртэж, замын түгжрэлд стресстэн эсвэл хэн нэгэнд уур, гомдол тээж яваа бол тэр бүхнээ хойш тавиад үүнийг уншаарай. Амьдралд эрхэм зүйлс олон бий. Тиймээс цаг гарган тэдгээрийг эргэцүүлээрэй. 

Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй

Хэнийг ч ялгадаггүй "шударга" зүйл бол цаг хугацаа билээ. Цаг хугацааг ухраах аргагүй, хадгалж болохгүй тэр урсаад л өнгөрнө. "Үүнийг өмнө нь мэдэж байсан ч болоосой", "Тэрийг хийгээгүйдээ харамсаж байна" гэх гашуун бодлыг хожим тээхийн оронд амьдарч буй хором мөчдөө талархан, одоо цагтаа бүрэн дүүрэн төвлөрөх нь чухал. Та завгүй, ажил ихтэй гэх шалтгаанаар хийхийг хүсдэг зүйлсээ хойшлуулсаар яваа юм биш биз?

Эрүүл мэнд бол эрхэм баялаг 

Өвдөх хүртэл амьдралд бүх зүйл чухал юм шиг санагдана. Өвдсөний дараа амьдралд нэг л чухал гэдгийг хүмүүс ухаардаг. Энэ бол эрүүл мэнд. Хянах боломжгүй зүйлд стресстэх, нойроо хугаслах, эрүүл бус хооллох тоолондоо та ирээдүйн эрүүл мэндээсээ "зээлж" байгаа гэдгээ бодох учиртай. Та "үл үзэгдэгч" биш, өвчин нэг л өдөр ирнэ. Дэндүү оройтож ухаарахаасаа өмнө эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. 

Бүтэлгүйтэл бол амжилтын эхлэл

Бидний олонх нь алдахаас, бусдад шүүмжлүүлэхээс айдаг. Гэвч амжилт бүтэлгүйтэлд суурилдаг нь бас нэгэн амьдралын бодит үнэн. Бүтэлгүйтэл бол төгсгөл биш, суралцах, алхам алхмаар урагшлах боломж гэдгийг битгий мартаарай. Харин жинхэнэ бүтэлгүйтэл бол юуг ч оролдож үзэхгүй байх юм. Амьдралын хар бараан хийгээд сайхан сайхан талуудыг хүлээн зөвшөөрч, алив нугацаанд бүдэрсэн ч эргэж босох тэнхээтэй байна гэдэг бол 

Харилцаа бүхнээс эрхэм

Аз жаргалтай, амжилттай нэгэн болохын тулд хайртай дотны хүмүүс, нандин харилцаагаа хойш тавьсаар байгаа юм биш биз? Зовохын цагт таныг түшиж, жаргах үед хамт хуваалцах эрхэм хүмүүс амьдралд утга учир нэмдгийг хожимдож ойлгохгүйн тулд одооноос тэдэндээ цаг гаргаарай. Дэргэд нь бай, хайртай гэдгээ итэлэрхийлэхээ мартуузай.

Мөнгөөр аз жаргалыг худалдаж авдаггүй

Бид аз жаргал, хувийн амжилтаа материаллаг зүйлсээр тодорхойлдог ертөнцөд амьдарч байна. Өндөр цалин, сайхан байр, тансаг машин амьдралыг хялбарчилж, таашаал нэмэхийг үгүйсгэх гэсэнгүй. Гэлээ ч хайр, эрүүл мэнд, сэтгэлийн амар амгалан, тогтвортой эрүүл харилцаа, энгийн жижиг зүйлсээс мэдэрч болох аз жаргалыг материаллаг зүйлс орлохгүй гэдгийг санаж яваарай. 

Харамсал бол бул хар чулуу

Өнгөрсөн рүүгээ эргэж хараад хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ харамсах ямар хэцүү мэдрэмжийг болохыг та надаар хэлүүлэлгүй мэдэж байгаа биз ээ. Харамсал бол цаг хугацаа өнгөрөх тусам хүндэрдэг бул хар чулуу. Харамсал таныг дахин хүнд итгэхээс, бусдыг хайрлахаас, шинэ боломжйг шүүрэхээс хойш татна. "Хэрэв", "тэгсэн бол..." хэмээн өнгөрсөндөө харамсаж амьдрахад дэндүү хайран. Өнөөдрийг хүртэл сэтгэл тээж ирсэн харамсал танд байдаг бол одооноос тэдгээрийг тавьж явуулахыг хичээгээрэй. 

Өөрийгөө хайрлах нь бүхний үндэс 

Бидний олонх нь бусдад хүлээн зөвшөөрөгдөж байж л аз жаргалтай болох юм шиг санаж олон жил амьдарсан байдаг. Бусдад таалагдах, хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээх тусам өөрийгөө орхигдуулах нь бий. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл, хэрэгцээг үргэлж хүндэтгэ, хувийн хил хязгаарыг тань давахыг бусдад бүү зөвшөөр, өөртөө өрөвч сэтгэлээр ханд, өөрийгөө хүндэл. Энэ бол бол хувиа хичээсэн хэрэг биш. Та эрүүл, аз жаргалтай байх нь өөрийнхөө төдийгүй хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээж буй нэг төрлийн "хариуцлага" юм шүү. 

Амьдрал үргэлж шударга байдаггүй

Та хангалттай сайн хичээсэн ч амьдрал хүссэнээр тань болохгүй байж мэднэ. Энэ бол амьдралын үнэн. Хүн өвдөнө, ажилгүй болно, хайртай хүнээ алдана, шударга бус хүмүүс ялна. Гэхдээ л энэ бол амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амьдралын хар бараан хийгээд гэрэлтэй талуудыг хүлээн зөвшөөрч, алив нугачаанд бүдэрсэн ч эргэж босох сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг л "амьдрахуй" билээ. 

Та бодсоноосоо ч илүү хүчтэй нэгэн

Амьдрал тааварлашгүй, маргааш юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Амьдралын юу вэ хэмээвээс тохиолдох саад бэрхшээл, сорилтыг даван гарах хүч хүн бүхэнд бий. Та бодсоноосоо ч илүү хүчтэй.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.