UBLife Logo
Кино

Үзэх юм байна уу? | Зөвхөн хөндүүр зүрхнүүдэд зориулан санал болгох 10 кино

Үзэх юм байна уу? | Зөвхөн хөндүүр зүрхнүүдэд зориулан санал болгох 10 кино

Та бүхэндээ кино стрийминг үйлчилгээнүүд дээрх хамгийн содон, сонирхолтой, шилдэг бүтээлүүд санал болгож, хаанаас үзэх боломжтой тухай мэдээлэл өгөх гэж байна. Цаашид шинэхэн буланг маань дагаж, яг одоо хамгийн трэнд болж буй бүтээлүүдийн тухай мэдээлэл болон хаанаас үзэхийг олж мэдээрэй. 

1. Brief Encounter (1945)

Хотын захын энгийн бас уйтгартай амьдралтай эзэгтэй Лаура Жессон ойролцоох хотод дэлгүүр хэсч байхдаа доктор Алек Харвитай уулздаг. Тэдний харилцаа сэтгэл хөдлөлийн үл ойлгогдом хэлбэлзэл, хэцүү сонголтоор дүүрэн байх болно.

Хаанаас үзэх вэ? ︱Apple TV

2. Her (2013)

Шинжлэх ухааны уран зөгнөлт эл бүтээлд нэгэн ганцаардсан эр цахим системээс бий болсон хийсвэл эмэгтэйд сэтгэл алдарч буй тухай сонирхолтой хийгээд гунигт түүх гардаг.

Хаанаас үзэх вэ? ︱LookTV / Univision

3. Call Me By Your Name (2017)

2017 онд цацагдсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Call Me by Your Name" кинонд нэгэндээ дурласан ч хамт байх боломжгүй Элио, Оливер хоёрын тухай өгүүлдэг билээ.

Хаанаас үзэх вэ? ︱VOO

4. High Fidelity (2000)

Роб бол гучин настай, дуу бичлэгийн дэлгүүрийн эзэн бөгөөд яагаад хайр дурлалын харилцаандаа үргэлж азгүй байдгаа ойлгохыг хичээдэг нэгэн. Тэрээр саяхан салсан Лаура гэх бүсгүйтэй харилцаагаа эвлэрүүлэхийг оролдож буй тухай энд гардаг.

Хаанаас үзэх вэ? ︱ Amazon

5. Celeste & Jesse Forever (2012)

Селесте, Жессе хоёр салах гэж буй хоёууд боловч нэгэнтэйгээ цаг өнгөрүүлэхдээ таатай байх болно. Хэдийгээр салж байгаа боловч тавьж явуулахад хэцүү байгаа тухай, нэг нь шинэ хүнтэй учрахад хэрхэн хүлээн авч буй тухай өгүүлнэ.

Хаанаас үзэх вэ? ︱ HBO

6. Marriage Story (2019)

Салалтаас үүдэн амьдралд нь тохиож байгаа олон асуудлуудыг даван туулахыг хичээж буй жирийн нэгэн хосын тухай өгүүлэх энэ кинонд Скарлетт Иоханссон, Адам Драйвер гэх тун сонирхолтой хоёр жүжигчин хослон тоглосон юм.

Хаанаас үзэх вэ? ︱Netflix

7. La La Land (2016)

Хайр дурлалын тухай хамгийн сэтгэл хөдлөм бас уянгалаг кинонуудын нэг гэдэгтэй та маргахгүй биз ээ. Тэдний харилцааны өсөлт болон уруудалт, хийж бүтээсэн бүхэн болоод хийх боломжтой байсан бүхэн гээд харуусал, бахархал, гуниг, хайр хосолсон тус бүтээлийг үзээрэй.

Хаанаас үзэх вэ? ︱SkyGO

8. Eternal Sunshine of the Spotless Mind (2004)

Залуус бие биедээ галзууртлаа дурлана. Гэвч нэг л өдөр бүсгүй алга болно. Залуу түүнийг мартаж, бүх амьдралаа шинээр эхлэхээр шийдэж ой ухаанаасаа бүсгүйг арилгахын тулд сэтгэл зүйчид хандана. Ингэснээр өнгөрсөн үйл явдал, орон зай, цаг хугацаа, тэдний хайр дурлалын түүх эмх замбараагаа алдан залуугийн дурсамжид бүх түүх шинээр бичигдэнэ.

Хаанаас үзэх вэ | Univision 

9. Normal People (2020)

Марианна өсвөр насандаа хүүхдүүдэд дээрэлхүүлдэг нэгэн байв. Харин Коннел бол алдартай, юунд ч санаа зовдоггүй нэгэн. Тэдний дунд харилцаа бий болж эхлэх мөчид ямар зөрчлүүд үүсэх бол?

Хаанаас үзэх вэ | Playmo 

10. Chungking Express (1994)

Вон Кар Вайн энэхүү бүтээл нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Гол дүрүүдийн өнгөрсөн ба одоод үргэлжлэх меланхолик хайр дурлалын аялалын тухай өгүүлнэ.

Хаанаас үзэх вэ | HBO MAX

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.