UBLife Logo
Эрүүл мэнд

ГССҮТ шагайн хиймэл үе суулгах мэс заслыг нутагшууллаа

Ub.life
Ub.life
ГССҮТ шагайн хиймэл үе суулгах мэс заслыг нутагшууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе суулгах мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшууллаа.

Тус төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Ш.Баасансүрэнгээр ахлуулсан тасгийн эрхлэгч Б.Баатаржав, Г.Бадамгарав нарын бүрэлдэхүүнтэй мэс заслын баг шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг хийв.Мөн тус тасгийн хамт олон 2022 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын “Йонсей Гунвоо” эмнэлгийн захирал Eui Hyun Park болон бусад эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг хийсэн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү мэс засал эмчилгээг бие даан амжилттай хийж байгаа юм.    

Шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулснаар энэ төрлийн шалтгаант өвчлөл, зовиураар шаналж буй иргэдэд олон улсын стандартыг хангасан тусламж үйлчилгээг эх орондоо, бага зардлаар илүү хялбар, чанар хүртээмжтэй авах, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг таатай боломж бүрдэнэ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

Бид өвчний хоёр дахь хувилбарын талаар нэлээд их зүйлийг мэдэж авсан гэж Х.Клюге 2022 онд тархсан хувилбарын талаар дурдаад, одоо шинэ бөгөөд илүү хурдан халдварладаг нэг дэх хувилбарын талаар илүү ихийг олж мэдэх шаардлага тулгарсныг нэмж хэлжээ.

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

Mpox нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг ба ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин. Mpox нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Mpox өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.  Тус өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг эндемик бус 11 оронд бүртгэгдээд байна.