33 настай реппер өчигдөр өөрийн фэнүүдийг шоконд оруулсан зургийг Инстаграм дээрээ орууллаа.
Тэрээр биеийн дээд хэсгээ бараг бүхэлд нь шивээсээр бүтээлсэн байна. Нийт 44 удаа зүүгээ сольж байж энэхүү шивээсийг хийлгэж дууссан бөгөөд гурван сарын хугацаанд битүү цамц өмсөж, өчигдөр л өөрийн биеийг анх удаа бусдад харуулж байгаа нь энэ аж.
Тэрээр өөрийгөө "Питер Пэн синдром"-той болохоо хуваалцсан юм. Энэ нь өсөж том болохоос айх айдсыг нэрлэдэг бөгөөд тэрээр энэ тухайгаа нээлттэй хуваалцаж, мөн өөрийн цээжний шивээсийг хийлгэх шийдвэр гаргасандаа баяртай байгаагаа мэдээлсэн юм.
Келли 14 настайдаа анхны шивээсээ хийлгэж байсан юм.