Олон хүүхдийн үлгэр жишээ бүхий ээж, дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн нэг Анжелина Жоли ихэвчлэн жийнсэн өмд, ямар нэгэн лого бичиггүй футболк, эсвэл дэгжин даашинз өмссөн харагддаг. Харин энэ лхагва гаригт тэрээр Нью Йорк хотноо алтлаг шаргал үстэйгээр дуранд өртжээ. Олон нийт Анжелина Жолигийн уг өөрчлөлтийн талаар хэлэхдээ түүний экс нөхөр Брэд Пийтийн шинэ амрагтай холбоотой гэж шуурч байна. Учир нь түүний экс нөхөр саяхан шинэ найз охинтойгоо хамт амьдрахаар нүүсэн бөгөөд үүний талаар Анжелина Жоли ямар нэг сэтгэгдэл хэлээгүй билээ. Гэлээ ч од бүсгүй маань 1990-ээд оны гоо үзэсгэлэнгээрээ гялалзаж байгааг харах таатай байна.
Эх сурвалж: dailymail.co.uk