UBLife Logo
Newsfeed

Өндөр жил буюу эмэгтэйчүүд түрүүлж гэрлэх санал тавих өдөр

Ub.life
Ub.life
Өндөр жил буюу эмэгтэйчүүд түрүүлж гэрлэх санал тавих өдөр

Өнөөдөр хоёрдугаар сарын 29. Дөрвөн жилд нэг удаа тохиох өндөр жил хэд хэдэн онцлогтой. Цагалбарын жилийг астрономийн буюу улирлын жилийн мөчлөгтэй тааруулахын тулд 16-р зууны үеэс эхлэн Григорийн хуанлид нэг өдрийг нэмдэг болжээ. Тэгвэл хоёрдугаар сарын 29-тэй холбоотой дэлхийн улс орнуудад зарим нэг сонирхолтой уламжлал, сүсэг бишрэл байдаг юм байна. 

Тухайлбал, Ирландад хоёрдугаар сарын 29-нийг "Ганц биечүүдийн өдөр", "Хатагтай нарын давуу эрх эдлэх өдөр" хэмээн нэрлэсээр иржээ. Учир нь энэ өдөр эмэгтэйчүүд уламжлалыг дагахаас илүү түрүүлж гэрлэх санал тавих эрхтэй байдаг гэнэ. Мөн гэрлэх санал авсан эрчүүд заавал "тийм" гэж хариулах ёстой бөгөөд татгалзсан тохиолдолд тухайн эмэгтэйд бэлэг авч өгөх ёстой гэж үздэг байна. 

Шотландчууд хоёрдугаар сарын 29-нд төрсөн хүмүүс зовлон зүдгүүртэй амьдралыг туулна гэж итгэдэг. Түүнчлэн тариаланчдын хувьд муу жил гэж үзэх нь бий. Энэ дашрамд сонирхуулахад, дэлхий даяар таван сая хүн хоёрдугаар сарын 29-нд төрсөн байдаг аж.   

Харин Тайваньд өндөр настай эцэг эхчүүд дөрвөн жил тутамд хорвоог орхих магадлал өндөр гэж үздэг. Тиймээс гэрлэсэн охид, эмэгтэйчүүд дөрвөн жилд нэг удаа буюу өндөр жилтэй өдөр эцэг эх дээрээ ирдэг уламжлалтай юм байна. Ингэхдээ гахайн шийртэй гоймон авч очдог бөгөөд энэ нь хөгшин настай ээж аавдаа эрүүл энх, аз жаргалыг хүсэж буйг бэлгэддэг гэжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.