UBLife Logo
Ном

Бяцхан Хунтайж номоос түүвэрлэсэн 15 эшлэл

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Бяцхан Хунтайж номоос түүвэрлэсэн 15 эшлэл

Антуан де Сент-Экзюпери зохиолчийн 1943 онд бичсэн “Little Prince” буюу “Бяцхан Хунтайж” ном хэдий хүүхдийн зохиол ч гэлээ маш гүнзгий утга агуулгатай нандин бүтээл юм. Чанартай дарс цаг хугацаа өнгөрөх тусам чанарждаг шиг 100-аад жилийн өмнө бичигдсэн энэхүү бүтээл өдөр ирэх тусам уншигч нараа тэлж байгаа нь үнэхээр гайхалтай.

"Бяцхан Хунтайж"-ийн гол санаа болбоос хүн бүр өөр өөрийн ертөнцтэй төдийгүй тэрхүү өөрийн ертөнцөө та өөрөө л бүтээж арчилж торддогийг харуулсан бүтээл юм.

1. Ихэнх зүйл харагддаг шигээ байдаггүй, бас хамгийн чухал зүйлсийг нүдээрээ биш зүрх сэтгэлээрээ хардаг билээ.

2. Нүд бол сохор. Тэгэхээр зүрх сэтгэлээрээ хайх хэрэгтэй.

3. ...Чи өөрийгөө шүүж болно шүү дээ. Тэр их амаргүй. Өөрийгөө шүүх нь өрөөл бусдыг шүүхээс ч ярвигтай. Хэрэв чи өөрийгөө зөв шүүж чадах юм бол жинхэнэ мэргэн хүн болох болно.

4. Хэрэв та том хүмүүст “ Хөх оройтой, цэцэг ирмэглүүлэн тавьсан цонхтой, ягаан тоосгон их сайхан байшин би үзлээ гэвэл тэд энэ тухай дүрсэлж бодох гэхгүй. Тэдэнд “зуун мянган Франкийн байшин байна” гэж хэлэх хэрэгтэй. Тэгвэл тэд “ Ямар сайхан юм бэ!” гэцгээнэ.

5. “Томчууд үргэлж л тоо хэмжээнд анхаардаг. Тэдэнд шинэ найзтай болсон тухайгаа дуулгахад “Ямар хоолойтой вэ?”, “Дуртай тоглоом нь юу вэ?”, “Эрвээхэй цуглуулдаг уу?” зэргийг барагтай л асуухгүй. Оронд нь “Хэдэн настай вэ?”, “Аав нь хэр их мөнгө олдог вэ?” гэж л шалгаана. Томчууд үнэхээр хэн нэгнийг тоо хэмжээгээр тодорхойлж болно гэж боддог юм байх даа?”

6. Хаадад өөрөөс нь бусад хүмүүс албат мэт харагддагийг бяцхан хунтайж мэдэхгүй аж.

7. Хэрвээ чи дэргэд байвал миний бүхий л ертөнц илүү баяр хөөртэй болно. Би хөлийн чимээ сонсох ч чинийх л тэднээс ялгарч, чи миний хувьд онцгой нэгэн ертөнц болно. Тэгээд чи дөрвөн цагт ирнэ гэвэл, би гурван цагаас эхлэн аз жаргалтай болно.

8. .Миний сарнай надад гайхалтай үнэр бэлэглэж, амьдралд минь аз жаргал авчирдаг. Би түүнийг хэзээ ч орхих хэрэггүй байсан юм. Би түүнээр тоглохын оронд ямар эмзэг, сул дорой, үзэсгэлэнтэй болохыг нь таних хэрэгтэй байж дээ" хэмээн номд өгүүлдэг. "Хайртай" гэж хэлэх нь хэдий сайхан ч хайрынхаа төлөө сайн сайхныг үйлдэж, үгээ үйлдэл болгох нь жинхэнэ хайр аж.

9. Эх дэлхийгээ хайрлах нь хувийн сахилга бат юм. Өглөө босоод шүд, нүүр гараа угаадагтай л ижил. Үүнийхээ яг дараа нь эх дэлхийгээ хайрлахад л болно.

10. Одод хүн бүрд өөр өөрөөр харагддаг. Аялагчдад зүг чигийг нь зааж өгөх бол, эгэл энгийн хүмүүст тэнгэр дэх жижигхэн гэрлүүд төдий. Бага залууст харь мэдэгдэхгүй гараг эрхсийг сануулж, бизнес эрхлэгчдэд алт олз шиг харагдана. Гэвч бүх одод чимээ аниргүй оршсоор л... Харин чи оддыг юу гэж хардаг вэ?

11. Миний муу сарнайг хажуугаар нь өнгөрсөн жирийн хүн та нарын л ижил гэх байх. Гэвч миний цэцэг та нартай эгнэхгүй. Учир нь гэвэл би тэрийг усалсан. Түүнийгээ би бүрхүүлд суулгасан. Түүнийгээ би халхаар нөмөрлөсөн. Эрвээхэйн хоёр, гурван авгалдайг эс тооцвол би хортон шавжийг нь устгасан. Тэрнийхээ харамсах, биеэ магтахыг сонсож, хааяа дуугаа хураахыг нь харж байсан. Миний сарнай учраас л тэр...

12. Яагаад чи уугаа вэ? гэж бяцхан хунтайж асуухад,— Мартах л гэж, хэмээн архичин хариулав.— Юуг мартах гэж? хэмээн бяцхан хунтайж хэдийнээ харамсан байсан зүйлээ лавлалаа.— Өөрийнхөө шившигтэй байдлыг мартах гэсэн юм гэж толгой дохив.— Юун шившиг? гэж туслах гэсэн хүслээр бяцхан хунтайж лавлалаа.— Уухын шившиг! гээд архичин таг чиг болчхов.Бяцхан хунтайж гайхасхийн явлаа.

13. Би юу ч мэддэггүй байжээ. Цэцгийг үгээр нь биш, үйлдлээр нь үнэлэх хэрэгтэй байж. Цэцэг маань хамрыг минь баясгаж, намайг гийгүүлж байжээ. Би зугтаж алга болох ёсгүй байсан юм, Би түүний явган залийн цаадах ивээлийг тааварлаж мэдэх ёстой байсан юм. Цэцэг бол тун ч ярвигтай. Харин би тэрийг хайрлахад даанч балчир байж дээ...

14. Нөгөө ван ноён, нэр алдар хөөцөлдөгч, архичин, бизнесмэн, цөм л түүнийг үл ойшоох байх даа. Харин надад хог шиг санагдахгүй байна. Магадгүй энэ хүн хар амиа хоохойлохоос өөр юм хийж байгаа учир тэгж санагдаж байгаа байх...

15. Чи шөнөдөө оддыг ажиглах болно. Өөрийнхөө одыг хаана байгааг чамд заая гэхэд тэр минь даанч жижигхэн юм даа. Тэр нь ч дээр. Миний од чиний хувьд түм түмэн оддын нэг л байх болно. Тэгэхээр чи  бүх оддыг хайрлах болно... Тэр одод бүгдээрээ чиний найз болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.