UBLife Logo
Newsfeed

Фредди Меркуригийн Лондон дахь байшинг 38 сая доллараар худалдана

Фредди Меркуригийн Лондон дахь байшинг 38 сая доллараар худалдана

Домогт Queen хамтлагийн дуучин Фредди Меркуригийн эзэмшиж байсан “Garden Lodge” харшийг түүний анх худалдаж авсан үнээс 1000 дахин их үнээр буюу 30 сая фунт стерлингээр (38 сая ам.доллар) худалдахаар болжээ. 1907 онд баригдсан уг байшинг Фредди Меркури 1980 онд худалдаж авсан бөгөөд нас барах хүртлээ 11 жил амьдарсан юм.

Меркури 1991 онд нас барахдаа өөрийн хамгийн дотнын найз, амьдралынх нь хайр Мэри Остинд байшингаа өвлүүлсэн байдаг. Тэрбээр уг байшинд хүүхдүүдийн хамт 30 гаруй жил амьдарсан бөгөөд одоо байшингаа худалдахаар шийджээ. Үүнээс өмнө 2023 оны намар эдүгээ 72 настай Мэри Остин Queen хамтлагийн ахлагчийн 1500 орчим хувийн эд зүйлсийн цуглуулгыг дуудлага худалдаанд тавьсан юм. Тухайлбал, Меркьюригийн тоглож байсан Yamaha төгөлдөр хуур 2,2 сая доллар, улаан өнгийн кимоно нь 70 мянган доллароор зарагдаж байжээ.  

Түүний байшин доторх зургуудаас:

Эх Сурвалж- People.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.