UBLife Logo
Технологи

Фото: Оскарын шагнал буюу алтан цомыг яаж хийдэг вэ?

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Фото: Оскарын шагнал буюу алтан цомыг яаж хийдэг вэ?

Америкийн кино академийн шагнал гардуулах 96 дахь Оскарын наадам болоход цөөн хоног үлдлээ.  Кино урлагынхны хүсэл мөрөөдөл болсон уг шагналыг алтан цомгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл та тэрхүү гайхалтай цомыг чухам яаж хийдэг талаар бодож байсан уу? Ингээд та бүхэндээ Оскарын шагнал болох алдарт алтан цомыг хэрхэн хийдэг тухай фото мэдээг хүргэе.

Эхлээд тогтсон загварын дагуу 3D хэвлэсэн лав дүрс гарган нэг баганд хавсаргана.

Хавсаргасан лав дүрсүүдээ цахиурын элстэй саванд дүрнэ. Энэ нь лавны эргэн тойронд керамик бүрхүүл үүсгэдэг. Цахиур нь шаазан эдлэлийн хэлбэрийг хадгалахад тусалдаг алдартай химийн элемент юм.

Лав дүрс бүхий керамик бүрхүүлийг халаахын тулд зууханд хийнэ. Халуун хэмд лав хайлж, хөндий хэв үүснэ.

Үүссэн хөндий хэв рүү хүрэл цутгаад нэг шөнийн турш хөргөнө.

Хөргөсний дараа гаднах хэв хагарч , хүрэл цутгамлууд гарч ирнэ.

Цутгагдсан хүрэл баримлыг усанд байлгасны дараагаар зүлгэж, өнгөлнө.

Өнгөлсөн баримал бүрийг тус бүрчлэн  зэс, никель,  24 каратын алтаар гурав давхарлаж бүрнэ.

Бүрсэн баримлаа ахин өнгөлнө.

Сууриудыг бэхлэнэ.

Суурь бүрийн доор дамжуулан ашиглах болон дамнуулж зарахыг хориглосон бичигтэй ялтас наана.

Ингээд 400$ америк долларын өртөгөөр бүтсэн Оскарын хүндэт цом бэлэн боллоо.

Эх Сурвалж: CNN.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.