UBLife Logo
Дэлхий

Энэ долоо хоногийн онцлох 10 гэрэл зураг

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Энэ долоо хоногийн онцлох 10 гэрэл зураг

Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинаа юу болж өнгөрснийг гэрэл зургаар хуваалцаж байна.

1. Хоёрдугаар сарын 29-ний пүрэв гаригт Газа хотод хоол хүнс түгээх цэгт гарсан ослын үеэр амиа алдсан Палестин иргэний цогцсын дэргэд эмгэнэл илэрхийлж буй хүмүүс.

2. ОХУ-ын Санкт-Петербург хотын нэгэн кино театрт  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 2-р сарын 29-ний пүрэв гаригт ард түмэндээ хандаж хэлсэн үгийг үзэж буй эмэгтэй. Путин хэлсэн үгэндээ барууны орнуудыг Украины асуудалд хэт оролцохгүй байхыг уриалан эс бөгөөс  илүү том цөмийн мөргөлдөөн үүсэх эрсдэлтэйг анхааруулав. 

3. Хоёрдугаар сарын 23-ны Баасан гарагт БНХАУ-ын Вэнчан хот сансарт харилцаа холбооны технологийн туршилтын хиймэл дагуул хөөргөв.

4. Хоёрдугаар сарын 24-ний бямба гарагт Тайландын Патхум Тани мужийн Ват Пра Даммакая сүмд Буддын шашны лам нар Маха Бучагийн өдрийг дурсах ёслолын үеэр мөргөл үйлдэж байна.

5. Хоёрдугаар сарын 24-ний Бямба гарагт Лондонгийн Буши цэцэрлэгт хүрээлэнд буга цугларсан үзэсгэлэнтэй агшин.

6. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёрдугаар сарын 28-ны лхагва гарагт Албани улсын Тиранад болсон зүүн өмнөд Европын орнуудын  уулзалтад оролцов.

7. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2-р сарын 26-ны даваа гараг.

8. Зүүн гар талаас жүжигчин Эмили Блант, Мерил Стрип, Энн Хэтэуэй нар 2-р сарын 24-ний ням гарагт Лос Анжелес хотноо болсон Screen Actors Guild Awards-ын үеэр тайзан дээр үг хэлж байна. Тэд шагнал гардуулахдаа "The Devil Wears Prada" киноныхоо дүрд хувирсан юм.

9. Хоёрдугаар сарын 27-ны Мягмар гарагт Финиксийн Папаго цэцэрлэгт хүрээлэнд  нар жаргахыг харж буй хүмүүс.

10. Хоёрдугаар сарын 22-ны пүрэв гарагт Сингапурын агаарын шоуны үеэр Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний "Хар бүргэдүүд" нисэх баг үзүүлбэр үзүүлж байна.

Эх Сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.