Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал


Удахгүй болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд зориулан, энэхүү шагнал гардуулах ёслолын түүхэнд тохиолдож байсан хамгийн эвгүй 13 үйл явдлыг танилцуулж байна.

1. Шилдэг киног алдаж танилцуулав


2017 оны шилдэг киног тодруулахдаа Уоррен Битти, Фэй Данауэй нарт өмнөх шагналын ялагчийн нэртэй дугтуйг андууран өгсөн нь том алдаа гарах нөхцөл болсон юм. Дугтуйнд Шилдэг эмэгтэй дүрийн эзэн Эмма Стоун "Ла-Ла Ленд" хэмээн бичсэн байсан тул тэд Шилдэг киногоор "Ла-Ла Ленд"-ийг зарлаж орхисон билээ. Ла лэндчүүд баярлан хашхирч байхад продюсер гарч ирээд “Moonlight” гэж залруулсан нь хүмүүсийг тун эвгүй байдалд оруулсан.

2. Жон Траволта, "Адель Дазим"


Оскарын түүхэнд Жон Траволта шиг тэнэг зарласан тохиолдол байхгүй биз ээ. Frozen (Оскар авсан) хүүхэлдэйн киноны дууг дуулах дуучин Идина Мензелийг тэр “Авьяаслаг, дахин давтагдашгүй дуучин Адель Дазим” гэж танилцуулсан.

3. Хэт нялуун Траволта


Жон Траволтагийн бас нэгэн “нүгэл” бол Скарлетт Йоханссонийг улаан хивсэн дээр үнссэн явдал юм. Гэнэтийн явдалд Скарлетт балмагдаж, үнсэлтийн зураг тэр дороо интернет меме болон хувирсан. Энэ ёслол дээр мөн Жон дээр дурдсан дуучин Идина Мензелтэй тайзан дээр таараад байн байн нүүрэнд нь хүрч, үзэж байгаа хүмүүст ч эвгүй сэтгэгдэл үлдээсэн.


4. Хамгийн хачирхалтай үнсэлт

Оскарын түүхэнд цагаа олоогүй, тэнэг үнсэлт олон байсан ч хамгийн хачирхалтай, шуугиантай нь Анжелина Жолигийн үнсэлт байлаа. 2000 онд Оскар аваад Жоли өөрийн төрсөн ах Жеймс Хэйвений уруул дээр найз залуугаа үнсэж буй мэт үнссэн нь шуугиан тарьсан.

5. Анжелинагийн хөл


Анжелина Жоли 2012 оны ёслол дээр Versace даашинзтай гарч ирээд яагаад ч юм баруун хөлөө гаргах гээд хэт хичээгээд байлаа. Энэ хөл тэр жилийн ёслолын бараг гол баатар нь болж, мөн л меме болон хувирсан.

6. Хамгийн муу хөтлөгчид


Оскарыг алдартай хошин шогийн жүжигчин хөтөлдөг уламжлалтай. 2011 онд зохион байгуулагчид залуучуудыг татахын тулд Энн Хэтэуэй, Жеймс Франко нарыг дуудсан юм. Тэдний наргиан хэнийг ч инээлгэсэнгүй. Тэд дахиж хэзээ ч Оскарын хөтлөгч болохгүй нь тодорхой.

 7. Женнифер Лоуренсийн уналт


Женнифер Лоуренс албаар унасан уу гэдгийг бид мэдэхгүй ч ямар ч гэсэн тэр хоёр ёслол дараалан унасан. 2013 онд Оскар аваад тайзан дээр гарах гэж яваад унасан бол ирэх жил нь улаан хивсэн дээр бүдэрсэн.

8. Гвинет Пэлтроугийн нимгэн даашинз


 Оскарын ёслолд ирэхдээ одод арай даруухан хувцасладаг ёстой. Тэгвэл Гвинет Пэлтроу 2002 онд гэрэлтсэн даашинз өмсөн гарч ирсэн. Дотуураа юу ч зүүгээгүй байсан нь нэвт харагдаж байв. Пэлтроу хэдэн жилийн дараа тэр даашинзыг сонгосондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн.

9. Бьорк хун болж, өндөглөсөн


Хувцасны тухай ярихад дуучин Бьоркийг дурсахгүй өнгөрвөл алдас болно. 2001 оны ёслол дээр тэр хун болж ирээд улаан хивсэн дээр өндөглөсөн. Оскар түүхэндээ ийм юм үзэж байсангүй.

10. “South Park” эмэгтэй хувцастай


“South Park” хүүхэлдэйн киног бүтээгчид Трей Паркер, Мэтт Стоун нар 2000 онд олныг хөгжөөхөөр шийдсэн. Паркер Женнифер Лопесийн “Грэмми” дээр өмссөн даашинз, Стоун Гвинет Пэлтроугийн ягаан даашинзыг дууриалган хийж, өмссөн байлаа. 10 жилийн дараа тэд тэр ёслол дээр хар тамхи татаж, мансуурсан ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

11. Гвинет Пэлтроугийн хэт сэтгэлийн хөдлөл


Энэ бол дээр дурдсан ягаан даашинз. 1999 онд Оскар авахдаа тэр хэт сэтгэлийн хөдлөлтэй байсан гэж хүмүүс дүгнэсэн. Талархлын үг хэлэхдээ Гвинет Пэлтроу уйлж, инээн, гэр бүлийнхнийхээ нэрийг хэд хэд дахин давтан хэлж байв.

12. Таны хөхийг бид харсан


2013 оны ёслолыг Сет МакФарлейн хөтөлсөн. Ёслол эхлэхэд л тэр We Saw Your Boobs буюу бид таны хөхийг харсан дуун дор тайзан дээр гарч ирсэн. Дууны үгэнд янз бүрийн кинонд цээж нүцгэлсэн жүжигчдийн нэрийг дурдсан байв. Тэдний ихэнх нь танхимд сууж байсан бөгөөд хэр ууртай байсныг Шарлиз Тероны царайнаас харж болно.

13. Уилл Смитийн нударга


Жүжигчин Уилл Смит Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Крис Рокийг алгадсан 2022 онд том дуулиан дэгдээсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
Өчигдөр
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.