“The MongolZ”-ынхон Legacy-г 2:0 харьцаатайгаар буулган авч, түүхэндээ анх удаагаа Мэйжорын хасагдах шатанд шалгарч байгаа юм. Тэдний түүх бүтээсэн тоглолтын араас тоглогч mzinho-ийн чадварын тухай хүмүүс зогсолтгүй ярьж байна. Бүгдээрээ "The MongolZ" багийн тоглогч Б.Аюуш буюу mzinho-ийн тухай баримтуудыг сонирхоцгооё.
1. Батболдын Аюуш нь 2007 оны 6 сарын 28-нд төрсөн, одоо 16 настай.
2. Тэрээр CS 2-ийн мэргэжлийн тамирчин бөгөөд өмнө нь ахыгаа дэмжихээр тоглолтуудыг нь үздэг байжээ.
3. Б.Баатархүү буюу "Bart4k"-ийн дүү. Түүний ах "Bart4k" нь "Counter-Strike: Global Offensive"-ийн мэргэжлийн тамирчин юм.
4. Аюуш нь яг одоо болж буй "CS2"-ын ДАШТ-ийн хамгийн залуу тоглогчоор тодроод байгаа юм. Мөн тус тэмцээний түүхэнд 16 насандаа, хамгийн залуу тамирчин болж оролцож буй хоёр дахь тамирчин болж байгаа аж.
5. 16 настай mzinho эхний map-г 25 kill, 2.36 гэсэн гайхалтай үзүүлэлттэй дуусгаснаар Legacy багийг буулган авсан юм.
6. "liquipedia" сайт дээрх мэдээллээс харвал түүний тоглолтуудаас хожсон нийт мөнгө 16,238 доллар аж.
7. 2020 оноос хойш идэвхтэй тоглож ирсэн ба энэ хугацаанд w2c, The Black Company, The Shine, Flaggers багуудад тоглож байсан.
8. 2021 оны 8 сарын 1-нээс эхлэн The Mongolz багт тоглож эхэлсэн бөгөөд 2023 оны 5 сарын 31-нээс үндсэн тоглогч болж одоог хүртэл амжилт үзүүлсээр байна.
9. FPL CS2 Europe-ийн түүний үндсэн үзүүлэлт яг одоо ийм байгаа аж.
10. mzinho нийт 2337 удаа тоглож байсан хэмээх статус гарсан байна.
11. Өнгөрсөн жил Heroic багийн эсрэг тоглож байх үед тоглогч cadiaN нь The Mongolz багийн mzinho-руу харж байгаад "You *uckin noobs!" хэмээн орилж өдөж байсан бол энэ жил cadiaN "Majort" шалгарч чадаагүй юм.
12. 2019 оны MESA League S1-н үеэр 12 настай, ахыгаа дэмжихээр ирж байсан хүү өнөөдөр шилдэг тоглогчдын нэг болоод байна.
13. Түүний тоглолтод хүмүүс хэрхэн сэтгэл хөдлөл гарган хүлээж авсны нэгэн жишээг та энэхүү бичлэгээс үзэх боломжтой. Ердөө 16 настай боловч тэр хүмүүсийг алмайруулж чадсан юм. Дараагийн тоглолтуудад амжилт хүсье, залуус минь.