UBLife Logo
Эрүүл мэнд

Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө

О.Анхзаяа
О.Анхзаяа
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө

 Яг үнэндээ ойрын хэд хоног миний нуруу өвдөж, орой унтахдаа өвчин намдаах эм уухаас өөр аргагүй болж, ажлаа хийх гээд суухдаа тэсэхгүй ёолж байгаа юм л даа. Тиймээс яаж өвчнийг нь намдаах тухай уншиж харангаа ижил асуудалтай залуустаа мэдээлэл өгөхийг хүслээ. Нурууны янз бүрийн өвчин, гэмтэл, таагүй байдлаас үүдээд юу ч хийх чадалгүй болж мэддэг тул анхаарлаа хандлуулах шаардлагатай юм.

Залуусын амьдралын хэв маяг, дадал зуршлаас шалтгаалан нурууны өвдөлт бий болдог. Магадгүй эвгүй байрлалд суух, хангалттай дасгал хөдөлгөөн хийхгүй байх, хэт удаан хөдөлгөөнгүй сууж дэлгэц ширтэх гэх мэт ямар ч шалтгаантай байх магадлалтай. 


1. Хэрэв тамхи татдаг бол тамхиа хаях хэрэгтэй

Нуруу тань ямар ч асуудалтай байсан бай тамхи татах нь таны нурууны нөхөн сэргэх чадварыг ихээхэн саатуулдаг. Тамхи татдаггүй бол илүү хурдан эдгэрнэ гэсэн үг юм.

2. Аль болох эрүүл, тэнцвэртэй хооллох

Жимс жимсгэнэ, ногоо, мах, бүхэл үр тариа гэх мэтээр биед шим тэжээл өгөхүйц хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. 

3. Идэвхтэй байх

Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нь гэмтэл бэртлээс сэргийлэхэд тус болж, хөнгөн дасгалууд эдгэрэлтийг хурдасгадаг. Мөн хөдөлгөөний дутагдлаас болж өвдөж, хөшсөн нуруу дасгалын ачаар илүү дээрддэг байна. 

4. Жин хасах

Илүүдэл жинтэй байх нь нуруунд ирэх ачааллыг улам бүр нэмэгдүүлдэг. Иймээс хэвийн жиндээ байх ёстойг мартаж болохгүй. 

5. Зөв байрлалтай байх

Суух, алхах, хэвтэх гэх зэрэгт зөв байрлал авч байх хэрэгтэй. Нуруугаа эвгүй болгож мэдэх үйлдэл, зуршил зэргээс хол байх шаардлагатай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.