Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт


1. Тэрээр 1997 оны 9 сарын 12-нд АНУ-ын Вашингтон мужийн Спокане хотод төрсөн бөгөөд одоо 26 настай. Америк төдийгүй тэрээр Герман бас Английн удамтай гэнэ. 

2. 12 насандаа анх жүжигчний гараагаа эхлүүлсэн байдаг. 2009 онд "Heroes" болон "Criminal Minds" телевизийн кинонуудад жижиг хэмжээний дүр бүтээж байсан. 

3. Түүнийг алдар нэрд хүргэсэн дүр нь харин "Euphoria" цувралын Кэссигийн дүр байсан юм. 

4. Хамгийн дуртай хобби нь морь унах. Кино зураг авалтад оролцоогүй үедээ тэрээр морь унах хамгийн дуртай байдаг гэнэ. Мөн аялал түүний хамгийн дуртай зүйлсийн нэг гэнэ.

5. Тэрээр Танк нэртэй нохой тэжээдэг. Сошиал медиа хуудсууд дээрээ ч нохойгоо их оруулж, хүмүүсийн хайрыг ихээр татдаг байна. 

6. Critics' Choice TV Award, Teen Choice Award зэргээс хэд хэдэн шагнал авч байсан авьяаслаг жүжигчин юм.

7. Тэрээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих болон Body positivity буюу бие махбодоо хүлээн зөвшөөрч, эерэгээр харж, хайрлаж сурах соёлд хүмүүсийг уриалдаг нэгэн. 

8. Түүний дуртай кино нь “Eternal Sunshine of the Spotless Mind” гэнэ.

9. Жүжиглэхээс гадна тэр урлагийн олон талын авьяастай. Жишээ нь гэрэл зураг сонирхдог.

10. Багадаа миссийн тэмцээнд их оролдцог байсан бөгөөд моделийн чиглэлээр хэсэг хугацаанд ажиллаж байсан туршлагатай. 

11. Тэр өөрийн "Fifty-Fifty Films" хэмээх продакшн компанийг 2020 онд байгуулсан байна. 

12. Тэрээр дохионы хэлээр маш сайн ярьж чаддаг.

13. “The White Lotus” цуврал болон “Nocturne” хэмээх кино төслүүд дээр тэр яг одоо ажиллаж байгаа билээ. 

14. Холимог тулаанаар хичээллэж байсан туршлагатай гэнэ. 

15. Шинэ кинонд тоглохоосоо өмнө тэр өөрийн дүр болгонд зориулж урт хэмжээний бичвэр бичдэг бөгөөд бараг л ном шиг урт болсон гэнэ. 

16. Тэр Трэнт гэдэг эрэгтэй дүүтэй. 

17. Тэр багаасаа машинд сонирхолтой байсан бөгөөд механикт ихээхэн соинрхолтой гэнэ.

18. Тэр одоо инстаграм дээр 19.2 сая дагагчтай.

19. Тэрээр Жонатан Давино гэх кино продюсертой сүй тавьсан гэнэ. 2018 оноос хойш мөн үерхэж байгаа хэмээжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
Өчигдөр
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.