Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part


Гол дүр болоод үйл явдалтай нь илүү ойр мэдрэмж авах боломжтой тийм л бүтээлүүдийг танд санал болгож байна.

1. Хонь

The Worst Person in the World (2021) – Joachim Trier

Найруулагч Трьерийн "Осло" гурамсан бүтээлийн сүүлчийн кино болох "Дэлхийн хамгийн муу хүн" нь Хонины ордны зоримог хүсэл тэмүүллийг гайхалтай харуулж чадсан юм. Энэхүү кинонд Жюли амьдралын утга учрыг эрэлхийлж, карьерын замналаа сольж, хайр дурлалын тухай шинэ ойлголт мэдрэмжүүдийг хэрхэн дөрвөн жилийн хугацаанд олж авч буй тухай өгүүлнэ. 

2. Үхэр

Harold and Maude (1971) – Hal Ashby

Амиа хорлох үйлдлүүдийг хуурамчаар үйлдэж, оршуулгын ёслолд оролцох дуртай Харолд гэх залуу гол дүр нь байх бөгөөд Мауд гэх 79 настай эмэгтэй харин илүү чөлөөтэй амьдралын хэв маягийг эрхэмлэж, бүрэн дүүрэн амьдрах тухайд залууд ихийг ойлгуулах болно. Харолд бол Үхрийн ордны шинжийг маш сайн харуулж чадсан дүрүүдийн нэг юм. Түүний амьдралыг харах өнцөг болон үйлдлүүд танд сонирхолтой санагдана.

3. Ихэр

Passages (2023) – Ira Sachs

Ихрийн ордныхны дотор ямагт эрэл хайгуул, шинийг туршиж мэдрэх гэсэн тоо томшгүй хүсэл эргэлдэж байдаг. Ихэвчлэн экстраверт, гүйлгээ ухаантай, шийдэмгий, заримдаа хөнгөн гэмээр энэ ордныхон тус бүтээлийн гол дүр болох Томасаас ихээхэн харагдана. Тэр сэтгэл татам нэгэн, гэхдээ тэр хэнд сэтгэл алдарч буйгаа шийдэж үл чадан аль алийг нь зэрэг хөөх гэж оролдон, дотроо зөрчилтэй тулгарах болно. 

4. Мэлхий

Before Sunset (2004) – Richard Linklater

Хайр дурлалын тухай сэтгэл хөдлөм бас бодит бүтээл болох "Before" гурамсан бүтээл нь Мэлхийн ордныхны сэтгэл хөдлөл, хайр дурлалын эмзэг нарийн мэдрэмжийг ихээхэн дүрсэлсэн байдаг. Тэдний хувьд жинхэнэ дурлал гэдэг цаг хугацаа үл хамаарах зүйл бөгөөд хэсэгхэн хугацааны мэдрэмж хүртэл үүрд дурсагдах дурсамж болж үлдэх боломжтой юм. 

5. Арслан

The Picture of Dorian Gray (1945) – Albert Lewin

Мөнхийн залуу насны төлөө сэтгэлээ худалдаж, дэмий хоосон зүйлд хэт их дурласан Дорианы дүр бардам хэрнээ сэргэлэн цовоо Арслангийн ордны дүрийг илэрхийлсэн байдаг. Арслангийн ордны олны анхааралд байж, бусдын ярианы гол сэдэв байж чаддаг байдал, бардам ихэмсэг зан төрх гээд бүхэлдээ энэ бүтээлээс харагдана. 

6. Охин

The Philadelphia Story (1940) – George Cukor

Тус бүтээлийн гол дүрийн бүсгүйн бие даасан, оюунлаг зан чанар бүхий байдал Охины ордыг маш сайн илтгэдэг. Нөхрөөсөө салсан бүсгүйн хоёр дахь гэрлэлтийн өмнө дахин амьдралд нь орж ирсэн эрчүүдээс болж толгой эргэм үйл явдлууд өрнөх бөгөөд энэ бүхний эцэст бүсгүй өөрийгөө ихээхэн өөрчилж, цоо шинээр нямбай урласан дүр төрхөө хэвээр авч үлдэх болно. 

7. Жинлүүр

La Grande Bellezza (2013) – Paolo Sorrentino

Байнгын уй гунигт автсан байдлаасаа салж чадаагүй ч үргэлж таашаал, сэтгэл татам бүхэн рүү тэмүүлсээр буй хүний тухай өгүүлнэ. Кино ихээхэн баян тансаг, уран орчныг харуулах бөгөөд цаанаасаа л гоо үзэсгэлэнд татагддаг Жинлүүрийн ордныхонд яг тохирох болно. 

8. Хилэнц

Suspiria (1977) Dir. Dario Argento

Залуухан бүжигчин бүсгүй өөр улсад ирж суралцахаар болсон ч түүнийг ирсэн цагаас эхлээд тодорхойгүй үйл явдлууд тохиолдож эхлэх болно. Хамгийн нууцлаг орд болох Хилэнцийнхний шинж чанарыг өөртөө агуулж чадсан бүтээл юм. Ер бусын энэхүү аймшгийн кино яг тохирох болно. 

9. Нум

Bande à Part (1964) – Jean-Luc Godard

Францын "Шинэ давалгаа" киноны хамгийн чухал бүтээлүүдийн нэг болох тус кинонд ордны хамгийн адал явдалтай Нумын ордныхны шинж чанар агуулагдсан байдаг.Эрх чөлөөнд тэмүүлэх хүсэл тэмүүлэл, адал явдалд татагдах, ямар ч зүйлийг илүү хөнгөн хүлээн авч, асуудлыг үл тоох зэрэг байдал нь энэхүү киноноос ч мөн мэдрэгдэх болно. 

10. Матар

Whiplash (2014) – Damien Chazelle

Хязгааргүй тэмүүлэл, тэсвэр тэвчээрийн золиослолын тухай өгүүлэх тус бүтээл Матрын ордынхонд тохирох болно. Туйлын тэвчээртэй, үнэнч зан чанараараа алдартай тэд нар амжилтад хүрэхийн төлөө асар их золиос гаргаж, хүнд хэцүү нөхцөл байдлыг туулах чадвартай байдаг. 

11. Хумх

The Discreet Charm of the Bourgeoisie (1972) – Luis Buñuel

Санаанд оромгүй хачин үйл явдлуудын хэлхээ нь яг л энэ ордныхныг илэрхийлэв үү гэлтэй. Бага сагахан хоосон яриаг үл тэвчигч тэдний хувьд энэ киноны зохиол, үйл явдал хчаин ихээр таалагдах нь мэдээж. 

12. Загас

Melancholia (2011) – Lars von Trier

Нэгэн гараг дэлхийг ирж мөргөхийн өмнөх үйл явдлыг энд өгүүлнэ. Сэтгэл гутрал, тавгүй мэдрэмжийн тухай хамгийн сайн харуулж чадсан бүтээлүүдийн нэг гэж хэлж болох. Загасны ордныхон тус бүтээлийн цаана нуугдах мэдрэмж, утга учрын эрэл хайгуулд татагдан орохдоо дуртай байх нь мэдээж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
Өчигдөр
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.03.28 2405:5700:301:3316:f01b:2a2c:260d:26e7

Thanks

0 Хариулах