UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногтоо багтаж хийх нэг л зүйл

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Энэ 7 хоногтоо багтаж хийх нэг л зүйл

Өнгөрсөн 4 сарын 1-ний мэнд! Англиар “April” буюу Латинаар "Aperire” гэх үг нь “to open” буюу нээх гэсэн утгатай. Ийнхүү албан ёсоор хаврын улирал нээгдэж амьдралыг шинээр мэдрэх цаг мөч ирлээ. Энэ долоо хоногт амьдралаа жаргалтай болгох ганцхан өөрчлөлт хийгээд үзвэл ямар уу?  

Аав ээж рүүгээ залгаж хайртай гэдгээ хэлэх 

Төгс хайр гэж байхгүй ч хувиршгүй хайр гэж байгаа. Энэ бол ээж аавын хайр. Тэд бидэнд зөвхөн сайн сайхныг хүсдэг. Өдөр бүр бодож, сайныг ерөөж яваа. Энэ их хайрынх нь хариуд та яг одоо тэдэн рүүгээ залгаарай. Зүгээр л өдөр юу идсэнийг нь, сайн байгаа эсэхийг нь асуухад тэд баярлах болно. 

Ажлынхаа хүнийг магтах

Байгаа орчиндоо эерэг энерги түгээж ажлынхаа болон хүрээлж буй хүмүүстээ гоё үгсийг хэлээрэй. Заримдаа хэн нэгний хэлсэн ганц өгүүлбэр насан туршийн итгэл болдгийг санаарай! 

Уулан дээр гарч нар жаргахыг харах

Уулан дээрээс нар жаргахыг харах хэчнээн гоё гээч. Яг л хүүхэд насандаа эргээд очсон мэт. Улбар тэнгэрийн хаяа, гялалзах хотын гэрэл. Энэ үед л би амьд гэдгээ мэдэрдэг. Чи ч гэсэн туршаад үзээрэй.

Нэг л цэнэглэ

Хайраа илчлэн хэн нэгэн рүү залгах, хөгжим сонсох гээд олон сайхан зүйлсийг бид гар утасныхаа дата, нэгжээр дамжуулан мэдэрдэг шүү дээ. Тийм учраас энэ долоо хоногтоо багтаад дугаараа сайхан цэнэглээд аваарай. Нээрээ Юнителийн нэг л цэнэглэ буюу 9,900₮-өөр нэг л дансаа цэнэглээд нэгжтэй ч, дататай ч болох боломжтой шүү.   

Хэн нэгэнд шалтгаангүй бэлэг өгөх

Хайрлах, өгөх, хамтдаа байх зэрэг амьдралын үнэт зүйлсэд шалтгаан хэрэггүй байдаг. Ялангуяа хэн нэгэнд чин сэтгэлээсээ бэлэг бэлэглэх нь тухайн хүний амьдралыг гэрэлтүүлэх ч  боломжтой. Мөн бэлэгт үнэ, хэмжээ тийм ч чухал биш учраас нэг ширхэг бохь ч хамгийн нандин бэлэг болж болно шүү.

Ханатлаа унтах

Бид үргэлж л ямар нэгэн юманд яарч эсвэл бодож шаналж байдаг. Үүнээсээ болоод одоо цагаа ч үнэлж чадахгүй ядраад л... Тийм үед бүх юмыг орхиод унтах хамгийн зөв шийдэл байдаг. Мөн хаврын ядаргааг далимдуулаад энэ долоо хоногтоо сайн унтаад аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.