UBLife Logo
Newsfeed

Женни ирэх зургаадугаар сард шинэ бие даасан цомгоо гаргана

Женни ирэх зургаадугаар сард шинэ бие даасан цомгоо гаргана

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни өнгөрсөн 2018 онд "Solo" нэртэй ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан бөгөөд тус дуу одоогийн байдлаар Youtube дээр нэг тэрбум хандалт аваад байна. Үүнээс гадна тэрээр "You & Me" нэртэй шинэ ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан бөгөөд тус дуу нь ч мөн адил өндөр амжилт дагуулсан. Тэгвэл Женни ээлжит нэгэн гэнэтийн бэлгийг шүтэн бишрэгчдэдээ зарлаад байна. Тухайлбал тэрээр ирэх зургаадугаар сард шинэ бие даасан цомгоо гаргахаар болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд Женниг өөрийн ганцаарчилсан цомог дээрээ ажиллаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

BLACKPINK хамтлагийн гишүүд "YG Entertainment” агентлагтай хамтлагаар үйл ажиллагаа явуулах гэрээ дахиж байгуулсан ч хувийн гэрээгээ сунгаагүй бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард тус хамтлагийн гишүүн Женни “Odd Atelier” буюу “OD” нэртэй хувийн агентлагаа гаргаж буйгаа мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: allkpop

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.