UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Сургалт, хүүхдийн жүжиг, тоглолт

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Сургалт, хүүхдийн жүжиг, тоглолт

Инээд дагуулж 4-р сар ирлээ! Хаврын урь ч орж гэгээлэг сайхан мөчүүд биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг хүргэе.  

 Цаг агаар хур тунадасгүй, нарлаг дулаан байх төлөвтэй байна.  

“DIGI X” өдөрлөг

IT буюу мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан "Цалинтай дадлагын хөтөлбөр"-ийн хүрээнд “DIGI X" өдөрлөгийг ХААН Банк цамхагт 4-р сарын 6-ны бямба гарагт зохион байгуулах гэж байгаа юм байна. Оюутнууд та бүхэн "Цалинтай дадлагын хөтөлбөр"-ийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл урьдчилан бүртгүүлэхгүйгээр дээрх өдрийн 11:30 цагт ХААН Банк цамхагт хүрэлцэн ирж өдөрлөгт оролцоорой. Уг арга хэмжээнд ХААН Банкны чадварлаг, туршлагатай мэдээллийн технологи, бизнесийн удирдлагууд болон менторууд та бүхэнтэй уулзаж зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг хийх, хөгжөөнт тоглоом тоглох зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд хүлээж байна. Хөтөлбөр тухайн өдрийн 16:00 цагт эхлэх тул та бүхэн цаг заваа зохицуулаад очоорой!

Та бүхэн өдөрлөгт бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

Хаана: Хаан банк цамхаг

Хэзээ: 4 сарын 6

Хэрхэн өөрт тохирсон сургуулиа сонгох вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж буй сурагчиддаа зориулаад Tomujin академиас АНУ-д байршилтай байдаг олон төрлийн ялгаатай их сургуулиуд мөн ямар шалгуураар өөрт тохирсон сургуулиа зөв сонгох вэ гэх зэргийг ойлгуулах, таниулахад чиглэсэн workshop зохион байгуулах гэж байна. Үнэ төлбөргүй учраас сурагчид та бүхэн заавал очоорой.

Хаана : Зайсан Хилл цогцолбор, 7 давхарХэзээ : 4 сарын 2 

Хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухааны танин мэдэхүйн туршилт

Сурагчдын амралтыг тохиолдуулаад шинжлэх ухааны ажил мэргэжил, танин мэдэхүйн өдрийн сургалт, хүүхдийн сонирхлыг төрүүлэх олон гоё туршилууд хүүхэд багачууудыг хүлээж байна

Хаана: Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк. /МУИС-ийн 2-ийн урд талд, Өргөө 2 кино театртай байшин/ 114 тоот

Хэзээ: 4 сарын 5 хүртэл өдөр бүр

"Space Odyssey" кино үдэш

Сансрын Одиссей кино 1968 оны 4 дүгээр сарын 2 буюу өнөөдөр нээлтээ хийж байжээ. Иймд өнөө орой англи хадмалтайгаар cafe 4450-ийн вип танхимд гарах юм байна.

Хаана: Cafe 4450

Хэзээ: 4 сарын 2

Coffee & Canvas

Хүүхдүүдээ амарч байх үед нь хамтдаа болзох гоё мөч юм шүү.Кофе уунгаа зураг зураарай

Хаана: HQ coffee

Хэзээ: 4 сарын 6

The Cinemato Movie&Anime orchestra concert

Та хамгийн сүүлд хэзээ хүүхэдтэйгээ амьд оркестрын тоглолт үзсэн бэ? Сурагчдын амралтыг тохиолдуулан хүүхдүүдийн хамгийн дуртай, магадгүй томчууд бидний ч одоог хүртэл дурлан шимтэн үздэг кинонууд болон алдартай аниме бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээсэн аялгуунуудыг тоглох "The Сinemato" оркестра тайлбарт концерт тоглогдох гэж байна.

Хаана: Хүүхдийн урлан бүтээх төв

Хэзээ:2024.04.06

"Том чихт Дамбо" хүүхэлдэйн жүжиг

Үзэгч хүүхэд багачууддаа эх үр хоёрын ариун хайрыг ойлгуулж улмаар хүүхэд бүр цор ганц нандин эрдэнэ болохыг бага насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан найруулсан хүүхэлдэйн жүжиг тоглогдоно.

Хаана:Улаанбаатар театр

Хэзээ:2024.04.06 

АМЬДРАЛ тоглолт

Ятга, алтай ятга, морин хуур, икэлд зориулсан анхны хослол концертыг "АМЬДРАЛ" нэртэй энэхүү тоглолтод зориулан МУУГЗ Ш.Өлзийбаяр бүтээж байгаа бөгөөд шинэ бүтээл тоглолтын төгсгөлд анх удаа эгшиглэх болно.

Хаана:Соёлын төв өргөө

Хэзээ: 4 сарын 4

Felix Mendelssohn найрал хөгжмийн тоглолт

Феликс Мендельсоний мэндэлсний 215 жилийн ойд зориулсан тоглолт.

Хаана:Улсын филармони

Хэзээ: 4 сарын 5

А.Хачатурян "Спартак" балет

А.Хачатуряны "Спартак" балетын анхны тоглолт 1958 онд болсон бөгөөд 20-р зууны шилдэг балетын нэг гэж үздэг. Уг балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдралын хэв маяг, зоригт эрийн манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит бөгөөд эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм. "Спартак" балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа "драматизм"-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг юм байна.

Хаана:Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 4 сарын 6

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.