Өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдсан Английн Премьер лигийн 30-р тойргийн "Тоттенхэм" болон "Лутон Таун" багуудын тоглолт 1:1 харьцаатай үргэлжилж байх үед Сон Хён Мин хүчтэй цохилтоор гоолдож, ялагчийн хувь заяаг шийдсэн билээ.
Улмаар эл тоглолтод 2:1-ээр хожсон "Тоттенхэм" клуб Аваргуудын лигийн эрхтэй байрлалаас гурван онооны зөрүүтэй бичигдэж байна. Гэлээ ч тэд нөхөн тоглолтодоо хожиход л байрлалаа ахиулж, энэхүү чухал байр сууринд очих учиртай.
"Тоттенхэм"-ийн дасгалжуулагч Анжи Постэкоглоу багийнхаа ахлагч Сон Хён Миний талаар "Ямар ч тоглолт байлаа гэсэн Сон өөрийгөө боломжит хамгийн шилдэг нь байх ёстой гэсэн өндөр хүлээлттэйгээр бэлтгэдэг. Үргэлж сайн тоглоно гэдэг асар хэцүү. Гэлээ ч түүний хувьд бол өөр хэрэг. Сон оролцсон тоглолт бүртээ шилдэг нь байхыг хүсдэг" хэмээн магтаад амжжээ.
"Тоттенхэм" клуб өнөө шөнө "Вэст Хэм"-ийн талбайд зочлон тоглоно.
