UBLife Logo
Newsfeed

Бүтээлч суутнуудын баримталдаг хамгийн уйтгартай 5 зарчим

Г.Сүрэн
Г.Сүрэн
Бүтээлч суутнуудын баримталдаг хамгийн уйтгартай 5 зарчим

Бид бүтээлч байдлыг уйтгарын эсрэгээр бодож, бүтээлч байдлыг цоо шинэ санаа сэдлээр төсөөлдөг. Гэвч хүн цаг үргэлж үр бүтээмжээр дүүрэн, бүтээлч байх боломжгүй. Үе үеийн бүтээлч суутнуудын амьдралаас харвал уйтгартай амьдралтай, нэгэн хэвийн зүйлийг ч төвөггүй хийчихдэг, уйгагүй хүмүүс хамгийн бүтээлч байдгийг та олж харах болно. Бүтээлч суутнуудын баримталдаг уйтгартай зарчмуудыг бид хэрхэн хэрэгжүүлж чадах вэ? 

#1 "Онгод"-оо хүлээлгүй шууд хий 

Чарльз Дарвины 160 жилийн өмнөх байгалийн шалгарлын онол өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй, бүх цаг үеийн хамгийн бүтээлч санааны нэгд тооцогдсоор байна. Харин Чарльз Дарвин энэхүү онолоо нэг л өдөр нээн олж, толгой дээр нь шар гэрэл ассангүй. Бодит байдал үнэндээ үнэхээр уйтгартай. Дарвин хорин жилийн турш өдөр бүр мянга мянган өөр төрөл зүйлийн ургамал амьтдыг судлан, хорин жилийн чимээгүй хөдөлмөрийн үр дүнд эцсийн онолоо боловсруулжээ. Олон хүн түүнийг суут ухаантан хэмээн бахдан шүтдэг боловч тэр хэзээ ч бууж өгөлгүй хөдөлмөрлөсөөр л байсанд гол нууц оршино. 

Онгод тэнгэрээ хүлээн суулгүй шууд л урдхаа хийхэд анхаарсан өөр нэг жишээ бол алдарт зохиолч Стивин Кинг. Тэмдэглэлт, уй гашуут, залхуутай, онгодтой, бороо цастай гээд л ямар ч өдөр Стивин Кинг өдөр бүр дор хаяж гурван мянган үг бичиж, маргааш нь муу хэсгүүдээ танан хасдаг байв. Нэрт Битлз хамтлаг алдар нэрд хүрэхээсээ өмнө үдэш бүр зургаан цаг бэлтгэл хийдэг байсан зэргээр уйгагүй хөдөлмөрийн араас үр шимээ хүртсэн суутнуудын жишээ мундахгүй. 

Моцарт, Бетховен нар амьдралынхаа турш 600 гаруй хөгжмийн зохиол бичсэн бол ижил үеийн хөгжмийн зохиолчид 100 гаруйг л бичиж амжжээ. Пикассогийн бүтээлүүдийг тоолж барамгүй бөгөөд 50 мянга хэмээн баримжаалдаг. Нобелийн шагнал хүртсэн эрхмүүд бусдаас хоёр дахин үр бүтээмжтэй ажиллан, шагнал хүртсэн тухай судалгаа ч бий. 

Бүтээлч хүмүүс бүтээлч болох хугацаагаа хүлээлгүй ямар ч цаг үеийг бүтээлч болгон хувиргаж чаддаг. 

"Онгод бол сонирхогчдынх. Жинхэнэ суутнууд шууд л босоод хийж эхэлдэг. Гайхамшигтай санаа хэзээ ч өөрөө гэнэт урган бий болдоггүй" 

- Зураач Чак Клоуз

#2 Заавал энгийн ажлаа орхиж байж бүтээлч амжилт олдоггүй

Бүтээлч байхын тулд бүтэн цагийн ажлаасаа гараад шууд л уран бүтээлчийн амьдралаар амьдрах ёстой гэж бодож байна уу? Эрнест Хэмингуэй бичгийн хэв маяг, зохиолын шинэлэг санаагаа боловсруулах хүртлээ энгийн нэг дунд сургуулийн хэлний багшаар ажиллаж байсныг сана. Өдөр бүр энгийн өнгөрөөд л, багшаас сэтгүүлч, сэтгүүлчээс бичээч болон өөр өөр ажилд орж гараад л... 

Дараагийн удаа та өдрийн цагаар хийдэг энгийн ажлаа хийхдээ бүтээлч үйлээ орхих мэт санагдан сэтгэлээр уначих гээд байвал дахин давтагдашгүй зураг дизайнаараа танигдах хүртлээ гутлын үйлдвэрт ажиллаж байсан нэрт зураач Энди Вархолыг төсөөлөөд үзээрэй. 

#3 Уймралгүйгээр уйтгартай бай 

Бүтээлч байх хамгийн уйтгартай аргуудын нэг бол уйтгарлах. Уймран сатааралгүйгээр бүтээлчээр уйтгарлах арга барилд суралцаарай. Утсаа ширтэн суухын оронд цав цагаан цаас ширтэн юуг ч юм төсөөл. Зурагт үзэхийн оронд дэвтрээ нээгээд юу ч хамаагүй бичиж эхэл. Аллагатай тоглоом тоглохын оронд код бичдэг тоглоом татаад үз. 

Платон "Уйтгар бол бүх бүтээлийн эх" хэмээсэн нь бий. Бидний оюун ухаан сэтгэлийн түгшүүрээс зайлсхийхийн тулд бүтээлчээр сэтгэж, арга зам эрэлхийлэх механизмаар ажилладаг. Үүнийг санаж яваарай. 

#4 Салбарынхаа хамгийн бүтээлч хүмүүсийг олоод тэднээс хулгайл/ суралц

Олон хүн нэг л өдөр бусдын эрүүг мулталж хаямаар цоо шинэ санаа бодож олохыг мөрөөдөн суудаг. Тэгээд хүлээгээд л... юу ч хийлгүй суусаар л насыг барах нь бий. 

Пикассо "Сайн бүтээгчид зээлддэг, муу бүтээгчид хулгайлдаг" хэмээсэн нь бий. Хорвоо ертөнцөд цоо шинэ санаа үгүйг сайн бүтээгчид мэднэ. Бүтээлч байдал бол шинэ санаа бус дахин амилуулсан санаа тул өмнөх үеийнхнээс суралцан, мэдлэг дундаасаа өөрийн бүтээлийг бий болгоорой. 

#5 Бүтээлч санаа хөрөнгө оруулалт хоёр адилхан. Бага өртгөөр авч, өндөр үнээр зар.

Хөрөнгө оруулалтын зах зээл бүтээлч байдлын халуун цэг гэдгийг хүмүүс бараг анзаардаггүй. Хувьцаа, бонд, хүү, татвар, улирлын тайлан... гээд л уйтгартай сонсогдож байна уу? Гэвч хөрөнгө оруулалт бол бүтээлч үйл юм. Урлаг ч ялгаагүй. Олон суут зураачдын бүтээлийг эхэндээ хүмүүс гайхаж, шүүмжилж, этгээд содноор нь дооглох ч цаг нь болохоор суут бүтээлд тооцогдон, өндөр үнэд хүрэх нь байдаг шүү дээ. 

Курт Кобейн хөгжмийн ертөнцийг "цөм цохин" гарч ирэх хүртэл инди панк урсгал өсвөр үеийнхний ойлгомжгүй орилоо хөгжим төдий байв. Билл Гейтс хүн бүрийн хэрэглээнд нийцсэн программ хангамж бүтээхээс өмнө хувийн компьютер хэт үнэтэй, боломжгүй мөрөөдөл байсныг ч санаарай. Хэний ч сонирхоогүй зүйлийг бүтээлчээр эргүүлэн шинэлэг, сонирхол татам, цор ганц зүйл бүтээл болгон хувиргах нь л чухал. 

Эх сурвалж: Markmanson.net  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.