UBLife Logo
Кино

Dreamers' Day: "The Two of Us" киног үзэх 8 шалтгаан

О.Анхзаяа
О.Анхзаяа
Dreamers' Day: "The Two of Us" киног үзэх 8 шалтгаан

Кино урлагт хайртай залуусын тэсэн ядан хүлээдэг Dreamers' Day өдөрлөгийн дараагийн шинэхэн үзвэр энэ бямба гарагт зарлагдаад байна. Энэ удаагийн үзвэрийг зорих татгалзахын аргагүй шалтгаанууд бидэнд бий.


1. Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер хамтран энэ бямба гарагт "The Two of Us" буюу "Бид хоёр" бүтээл Тэнгис кино театрт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ гарах гэж байна.

2. Энэхүү бүтээлийн найруулагчаар Эмил Несби Хансен хэмээх 1986 онд төрсөн найруулагч ажилласан. Түүнийг Данийн кино урлагийн нэгэн шинэ өнгө төрх хэмээн нэрийдээд байгаа билээ.

3. Бүтээлийн нэгэн онцлог тал нь баримтат бүтээл билээ. Нийт 1 цаг 6 минут үргэлжлэх болно. 

4. "The Two of Us" киноны гол дүрийн хүү арван долоотой. Охин арван наймтай. Тэд нэг жил үерхсэн, гэвч одоо бүх юм дууссан бөгөөд тэд найзууд хэвээрээ үлдэхийг хичээж буй тухай өгүүлнэ.

5. 2018 онд нээлтээ хийсэн тус кино IMDB дээр 7.2 үнэлгээтэй. Танд анхны хайр, анхны шарх бас тавьж явуулах тухай мэдрэмжүүдийг төрүүлэх болно. 

6. 2019 онд Bodil Awards шагнал гардуулах ёслолын Шилдэг баримтат кино төрөлд нэр дэвшиж байсан.

7. Данийн кино наадмын Шилдэг баримтат кино төрөлд нэр дэвшсэн. Дублин индепендент кино наадмын Шилдэг баримтат кино төрөлд мөн тус тус нэр дэвшиж байжээ. 

8. Энэхүү бүтээл 2024 оны 4 сарын 13-нд буюу энэ бямба гарагт Тэнгис кино театрын дэлгэцнээ 16 цагаас үнэгүй гарах тул та бүхэн анхны хайрын басхүү маш үнэн, бодит мэдрэмж, түүхээр аялахыг хүсвэл заавал очоорой. ЭНД дарж эвентийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.