UBLife Logo
Спорт

Б.Одгэрэл, Э.Энхболд, Д.Батзул нар Азийн АШТ-д хүрэл медалийн төлөө барилдана

Б.Одгэрэл, Э.Энхболд, Д.Батзул нар Азийн АШТ-д хүрэл медалийн төлөө барилдана

Киргизстаны Бишкек хотноо чөлөөт бөхийн Азийн АШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эл тэмцээнд нэгдүгээр сард явагдсан Улсын АШТ-ээс олимпын жинд мөнгөн медаль хүртсэн болон олимпын бус жингүүдэд түрүүлсэн тамирчид зодоглоно. Мөн олимпын эрхээ баталгаажуулсан хоёр тамирчин өрсөлдөх юм.

Монголын бөхчүүдээс 125 кг-ын жинд зодоглосон өнөө жилийн Улсын АШТ-ий үзүүр бөх аймгийн начин Б.Одгэрэл эхний тойрогтоо Сирийн Саремийг 2:0-ээр ялж, улмаар Узбекистаны бөх Холматовыг 6:0-ээр илүүрхсэн юм. Тэрбээр хагас шигшээд эзэн орны тамирчин Лазаревт оноогоор цэвэр ялагдаж, орой Өвөрмонголын бөх Бөхэ-Эрдэнэтэй хүрэл медалийн төлөө зодоглохоор боллоо.

Өнөөдөр барилдсан монголын бөхчүүдээс Н.Батбилгүүн, Э.Энхболд, Д.Батзул нар хоёр дахь барилдаандаа ялагдсан бол Б.Батбаяр эхний тойрогтоо унасан юм. 

92 кг-ын жинд Д.Батзулыг ялсан Узбекистаны Пояонов дараагийн өрсөлдөгчөө ялж, финалдсан тул Д.Батзулын хувьд, Кыргызистаны Карипбаевтай хүрэл медалийн төлөө барилдана. 

Мөн 61 кг-д зодоглосон Э.Энхболд хятадын бөхийг ялж, Казакстаны тамирчинд ялагдсан. Түүнийг ялсан Айтакин финалд шалгарсан тул Э.Энхболд, Абурумайтай дагах барилдаан хийж оноогоор цэвэр ялсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Дахияатай барилдахаар боллоо. 

Монголын бөхчүүдээс, Азийн АШТ-ий эхний өдөр гавьяат тамирчин Т.Тулга, залуу тамирчин Э.Бямбадорж нар мөнгөн медаль хүртсэн билээ.

Гэрэл зургийг: Д.Нямбилэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.