UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Сэтгэлийн хөг, Аясын салхи, Nis Nis

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Сэтгэлийн хөг, Аясын салхи, Nis Nis

Амьд хөгжим сонсогчдын хувьд гайхалтай долоо хоног болох гэж байна. Учир нь рок, метал урсгалын хоёр ч том тоглолт энэ долоо хоногт тоглогдох нь ээ. Цаг агаар ч сайхан байх шинжтэй. Та бүхэн маань урин дулаан цагийг ашиглаад цагийг янзmай гоё өнгөрүүлээрэй! Ингээд танд таалагдах сонирхолтой эвент, тоглолтуудыг онцлон хүргэж байна.  

Цаг агаартаа тохируулан хувцаслахаа мартуузай. Урин дулаан цаг ирсэн ч гэсэн хаврын салхи хавирга нэвт гэдэг шүү дээ...

“Сэтгэлийн хөг” тоглолт

Монголын орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх авчирч, үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ, XX зууны манлай дуучин Б. Сарантуяа жил бүрийн төрсөн өдрөөрөө сонсогч фенүүдтэйгээ учран золгож, хөг аялгуу түгээдэг билээ. Энэ жилийн тоглолтын хувьд онцлогтой. Учир нь дуучин Б. Сарантуяа тэртээ 30 жилийн өмнө анхны бие даасан тоглолтоо “Сэтгэлийн хөг” нэртэйгээр хийж байсан ба уг тоглолтын 30 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт энэ жил тохиож буй юм. Тус тоглолтоороо МУГЖ Б.Сарантуяа үе үеийн шилдэг бүтээлээ туурвих бөгөөд зочин уран бүтээлчдээр дуучин продюсер Б. Ангирмаа, Киви хамтлаг, Compass хамтлагийн дуучин Билгүүн, Дуучин Маралжингоо, Хөтлөгч Учрал, DJ Namuunaa зэрэг уран бүтээлчид оролцоно. Мөн вип тасалбарт хүний тоо цөөн сэлүүхэн тав тухтай байхаар шинэчлэн зохион байгуулсан бөгөөд тоглолтын өмнө болон дараа дуучин Б. Сарантуяатай уулзаж гарын үсэг авах боломжийг олгож байгаа юм байна.  Та бүхэн тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хаана: МҮЭСТО

Хэзээ: 4 сарын 19, 20

Аясын салхи "Метал 40 жил" тоглолт

Монголд метал хөгжмийн анхны үүд хаалгыг нээсэн "Аясын Салхи" хамтлагийн 40 жилийн ой тохиож байна. Тэд ойн баяраа тохиолдуулан "Метал 40 жил" тоглолтоо хамтлагийн үүссэн өдөр болох 4 сарын 16-нд хийхээр болжээ. Тоглолтод Bulsara, Хос Сүх, Аравт зэрэг хамтлагууд хүрэлцэн ирэхээс гадна олон олон гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа гэнэ шүү. Тэртээ 1984 онд социалист нийгмийн хараат байдалд хэвшмэл ойлголтыг эвдсэн Монголын метал рокийн загалмайлсан эцэг хамтлагтаа халуун баяр хүргэе.

Хаана: KAMI CLUB

Хэзээ: 4 сарын 16

Nis Nis festival 2024

Жил бүрийн 4 дүгээр сард болдог амьд хөгжмийн Нис Нис наадам энэ жил 4 сарын 19-нд Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн Nis Nis fest-д The Lemons, Bulsara, Metronome, Aravt, Rec on, Vatame,Sir Alex, GOC мэдээж наадмын зохион байгуулагч NISVANIS хамтлаг оролцсон нижгэр наадам болох гэж байна. Сонирхуулахад Nis Nis 2024 fest-дээ зориулж NISVANIS хамтлаг удахгүй гарах шинэ цомгоосоо 3 дуу анх удаа та бүхэнд сонсгохоор бас бэлдээд байна!

Хаана: Улаанбаатар зочид буудал

Хэзээ: 4 сарын 19

"Requiem" Берлиний Филармонийн тоглолт видео дамжуулалт

Жузеппе Вердийн "Requiem" хөгжмийн зохиолыг "Digital Concert Hall"-д үнэ төлбөргүй хүргэх гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирж сонгодог хөгжмийг мэдрээрэй. Суудлын тоо хязгаартай гэсэн шүү!

Хаана: Digital Concert Hall

Хэзээ: 4 сарын 18

"Нар мишээсэн алтанхан говь мину" тоглолт

Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан авьяаслаг хүүхэд багачуудын “Нар мишээсэн Алтанхан говь мину” урлагийн тоглолт 2024 оны 04 дүгээр сарын 21-ний 17 цагаас Улаанбаатар хот Соёлын төв өргөөний концертын их танхимд тоглогдох гэж байна. Говь нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын урлагийн тоглолтыг үзээрэй.

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 4 сарын 21

Triple X Hit Music Awards 2024

Монголын орчин үеийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлох "Triple X Hit Music Awards 2024"  2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ цагийн хамгийн шилдэг Артистуудыг нэг тайзнаас үзээрэй. 

Хаана: AIC Steppe Arena

Хэзээ: 4 сарын 20

"Гэрэл зургаар түүх өгүүлэх нь" Ашер Свиденскийн мастеркласс

Түүхэн өгүүлэмж гаргах ур чадвараараа алдаршсан бие даасан гэрэл зурагчин, кино найруулагч Ашер Свиденский 3 цагийн гэрэл зургийн мастерклассаар дамжуулан өөрийн аяллын гэрэл зурагчны арвин туршлага, соёлын гэрэл зургийн талаар үнэлж баршгүй зөвлөгөө, арга барил, техникээс хуваалцах юм байна. Та туршлагатай гэрэл зурагчин эсвэл дөнгөж эхэлж байгаа эсэхээс үл хамааран энэхүү мастеркласс нь практик ойлголт, мэргэжлийн ур чадварт сургах бөгөөд таны буулгах зургийг огцом сайжруулж, ур чадвараа дээшлүүлээрэй.  

Хаана: Улаан гэр арт галерей

Хэзээ: 4 сарын 20

Cofee & Canvas

Авьяасгүй мэдрэмжгүй хүн гэж байдаггүй. Харин түүнийгээ ашигладаггүй хичээдэггүй хүн гэж байдаг гэдэг. Өөртөө багахан цаг гаргаж кофе уунгаа дотоод сэтгэлээ мэдэрч уран зураг зураарай.

Хаана: HQ coffee

Хэзээ: 4 сарын 20

Шудрага ёс: Юу хийх нь зөв бэ?

Өнөөгийн бидний нийгэмд хамгийн их үгүйлэгдэж буй зүйл болох шударга ёсны талаар номын хэлэлцүүлэг болох гэж байна. "Бид шударга ёс гэж юу болохыг мэддэг билүү?", "Бидний нийгэмд шударга ёсны нэгдсэн ойлголт байна уу?", "Ерөөс нийгмээрээ шударга ёсны нэгдсэн ойлголт, хэмжүүртэй болох нь өөрөө боломжтой юу?" асуултуудын хариултыг та энэхүү арга хэмжээгээс олж мэдээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.