UBLife Logo
Newsfeed

XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно

Эхлэлийн цэг дэх эмх цэгц хальж, ээдрээт ертөнцийн үүд нээгдэхэд өчүүхэн төдий үл анзаарам өөрчлөлтөөс төсөөлсөн бүхэн чинь орвонгоор эргэхүй...

Яв цав тодорхой систем дэх үл ажиглагдам өөрчлөлт нь ирээдүйн томоохон өөрчлөлтийн үндэс болох нь бий. Үүнтэй адил уран бүтээлчид, тэр дундаа уламжлалт талбаруудын хязгаарыг тэлж буй шинэчлэгчид урлагийн тогтсон хэв загварыг өөрчлөхөөс гадна бидэнд орчлон ертөнцийг шинээр харах үүдийг нээж өгдөг билээ. 

Хаосын онолыг санагдуулам энэхүү үзэгдлээс сэдэвлэн ХАОС нэртэй экспериментал хөгжим, дүрслэх урлагийн наадмыг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос санаачлан толилуулж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшлүүдэд түшиглэн хөгжим, дүрслэх урлагийн хязгааргүй боломжуудыг харуулж буй олон улсын түвшний томоохон уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтуудаас бүрдэх уг наадам 2024 оны 5-р сарын 10-20-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 

Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Австрали гаралтай Исландын уран бүтээлч, продюсер Бен Фрост “Predatory Chord” үзэсгэлэнгээ Ancore Event Hall-д, Tate Modern, Centre Pompidou, Венецийн биенналь тэргүүт эрин цагийн урлагийн нөлөө бүхий музей, олон улсын наадмуудад бүтээлээ толилуулж ирсэн Японы уран бүтээлч Риоичи Күрокава “re-assembli” үзэсгэлэнгээ Black Box Театрт, Сиднейн их сургуулийн медиа урлагийн профессор, уран бүтээлч Диана Честер, монгол уран бүтээлч Ж.Ариунтуяатай хамтарсан “Зааг” үзэсгэлэнгээ Хаан Банк Галерейд 5-р сарын 10-20-ны өдрүүдэд дэлгэнэ.

Үзэсгэлэнгээс гадна уран бүтээлчдийн хөгжим, дуу авиа, медиа дүрслэлийн амьд тоглолтыг 2024 оны 5-р сарын 11-ний өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү тоглолтон дээр Риочи Күракава “subassemblies” нэртэй аудио-визуал бүтээлээ, Бен Фрост экспериментал хөгжмийн бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ, монгол DJ Eid55558.55, Номт нар Итали VJ уран бүтээлч Марко Чичери нарын хамт тус арга хэмжээний төгсгөлд медиа бүтээл, электроник хөгжим хослуулан тоглоно. 

Тус наадмын ерөнхий куратороор Т.Билгүүн, куратороор Б.Гантуяа, дэмжигчээр Монгол улсын Соёлын яам, Германы IFA, Steppe Amusement,  Лодойдамба сан, Ancore Event Hall, Хаан Банк Галерей, Black Box Театр, Эйр Транс ажиллаж байна. Наадмын тоглолт болон үзэсгэлэнгийн билетийг Shoppy.mn-ээр худалдаална. 

XAOS-ын уран бүтээлчид дүрслэлийн болон дуу авиан дээд түвшний ажлуудаараа оюун сэтгэлгээ, бодол мэдрэмжийн шинэ талбаруудыг нээж, ирээдүй хийгээд хүн төрөлхтөн, бидний оршихуйг хэлбэржүүлж байдаг хүч, нөлөө, хаос тийш чиглүүлэх болно.

Тогтмол бүхэнд тавих асуултын тэмдэг, нэг хэвд орсон харах өнцгүүдийн ар дахь анхаарлын тэмдэг...

Та бэлэн үү?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.